ЖДҮ ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙН ОЛОНХ НЬ АЖЛЫН БАЙР ХУДАЛДАЖ АВАХЫГ ЗОРЬЖ БАЙНА


-Та хэдэн жил бизнес эрхэлсэн бэ?

-15.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар анх удаагаа хандаж байна уу?

-Тийм ээ. Чи бас анх удаа юу?

-Үгүй ээ. Би энэ төсөл сонгон шалгаруулах хурлыг ажиглаж яваа юм. Өмнө нь яагаад ханддаггүй байсан юм бэ?

-Банк, бусад газраас зээл хурдан гардаг. Мөнгө хэрэг болохоор тийшээ хандаад авчихдаг байсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах гэхээр их уддаг, олон баримт бичиг бүрдүүлдэг гээд жаахан явдал чирэгдэлтэй санагдаад байсан юм.

-Сая бас л удав уу?

-Банктай харьцуулахад бол тийм. Олон үе шат дамжиж шалгаж байна шүү дээ. 

-Зээл авч чадна гэж бодож байна уу?

-Болно л гэж бодож байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-ыг ажиглахаар очлоо. Төсөл шалгаруулах хуралд оролцохоор олон хүн ирж, ээлжээ хүлээн, таван минутад багтаан төслөө танилцуулахаар орох нэгэндээ амжилт хүсэж харагдана.

Төсөл сонгон шалгаруулах хурлын үйл ажиллагаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын пэйж хуудсаар шууд явж байгаа нь ил, тод нээлттэй байдлыг хангах сайн талтайгаас гадна цаашдаа зээл авахаар хандах иргэдэд ч хэрэгтэй юм. Төсөл шалгаруулах гурав дахь шатны буюу нарийвчилсан үнэлгээнээс шалгарч үлдсэн 46 аж ахуйн нэгжийн төлөөлөлд Жижиг, дунд үйлдвэрийн газраас сургалт зохион байгуулж, 5 минутад яаж гол зүйлээ танилцуулах талаар бэлтгэхэд нь тусалжээ. Мэдээж төслөө танилцуулахдаа сандрах гэх мэт зүйл ажиглагдаж  байсан ч сургалт сайнаар нөлөөлсөн нь илт харагдаж байлаа.Та хэрвээ зээл авахаар төлөвлөж байгаа бол ижил төрлийн бизнес эрхлэгчид юунд зорьж, түүнээ хэрхэн илэрхийлж байгааг, үнэлгээ тавих гэж буй Сонгон шалгаруулах хорооныхон юунд илүү ач холбогдол өгч буйг шууд дамжуулалтаас харж санаа авахад илүүдэхгүй.

Тус зээлд хамрагдахаар Улаанбаатар хотод 41,1 тэрбум төгрөгийн 213 төсөл ирүүлснээс сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 аж ахуйн нэгж үлджээ. Тэдний танилцуулж буй төслийн өртөг 20 саяас 300 сая орчимд эргэлдэж байлаа. Хорооны гишүүдийн зүгээс хамгийн их асууж байсан зүйл нь барьцаа хөрөнгөтэй холбоотой байв. Хэдий хөнгөлөлттэй ч эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл учир энэ асуулт анхаарлын төвд байх нь зүй ёсны биз.

Сангаас зээл олгох бизнесийн чиглэл дээр энэ жил мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цэвэр ус, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдсэн гэнэ. Хөнгөлөлттэй зээл хүсэгчдийн ихэнх нь ажлын байр худалдаж авахад хөрөнгө оруулалтыг зарцуулна гэж хариулж байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахаар харьцангуй өндөр үнэтэй, энэ нь бараа бүтээгдэхүүний өртөг зардалд ч нөлөөлдөг асуудал хаа сайгүй байна. Мөн инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд техник тоног төхөөрөмжөө шинэчлэхээр зээл хүсэж буй аж ахуйн нэгж цөөнгүй байлаа.

Хүний эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүний талаар манай жижиг дунд үйлдвэрлэгчид олон зүйл санаачилж хийж байгаа нь харагдаж байв. Тухайлбал, сүүлийн үед ихээр сонирхол татах болсон хуурай усанд зориулж санхүүжилт хүссэн аж ахуйн нэгж байлаа. Дархлаа дэмжих, хүүхдэд ээлтэй хордлого тайлах бүтээгдэхүүн удахгүй Монголын зах зээлд гарч эхлэх нь. Мөн дэлхийн улсуудад ногоон боловсролыг чухалчилдаг болсныг онцлоод шим тэжээлийн дутагдлыг нөхөх зорилгоор ногоогоор баяжуулсан хүүхдийн хоолны гоймон хийхээр зорьсон газар ч байв. Аяга таваг угаадаг шингэн биш хатуу органик саван үйлдвэрлэнэ, тэр нь зах зээлд эрэлттэй байна гэж үзэж буйгаа өөр нэг бизнес эрхлэгч илэрхийлсэн юм.

Монгол Улсын зах зээлд 32 жилийн турш үйл ажиллагаа явуулж танигдсан компани ч ISO стандартад бүртгэгдсэн савхин цүнх АНУ-ын зах зээлд гаргана гэж зорьж, яриа хэлцэл хийгээд амжсан түүндээ зээл авахаар ханджээ. АНУ-ын том тэрэгний жолооч нарт өөрийн цүнхээ “атгуулна” л гэсэн шүү, тэд. Герман улсад Берлиний төв хэсэгт шахуу дэлгүүр ажиллуулж, олон хэрэглэгчтэй болж харьцангуй амжилттай яваа сүлжмэлийн үйлдвэр ч мөн л тоног төхөөрөмжөө сайжруулахаар зээл хүсжээ. Энэ мэтээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид маань шинээр эхэлж, өсөн дэвжиж, экспортын бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж, тэр нь гадаад дотоодгүй танигдан дор бүрнээ хөдөлмөрлөж байна. Эцэст нь та хэрвээ бизнес эрхлэхээр шийдсэн бол нээлттэй явсан сонгон шалгаруулалтыг нэг үзчихвэл авууштай санаа олон байж мэднэ.

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дүнгээр 13 салбар чиглэлийн, 37 төсөлд 7,4 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 1 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 6 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 6 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07