СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРИЙН ДАЛАНГИЙН ТАЛААР: ХОТЫН ЗАХИРГАА & ОРШИН СУУГЧИД


“S Outlet дэлгүүрийн талбайд нийт 4 барилга байснаас өнөөдрийн байдлаар 3 барилгыг нураасан. Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрийн 5 давхар барилгыг нураах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны дотор дуусах төлөвлөгөөтэй байна.” гэж  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү мэдэгдэв.

Энэ барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1.5 км үерийн даланг сэргээж босгох ажил эхлэх юм.

Мөн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан хийх, сувагчлалын ажил үргэлжилж байна. Бид өнгөрсөн 2 дугаар сарын 15-наас эхлэн Сэлбэ голын мөсийг Туул гол руу зөөсөн. Энэ ч үүднээс хохирол багатай давж байна гэж үзэж байна. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан. Уг ажилд 9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэхдээ тендерт шалгарсан ААН ажлаа дуусгасны дараа мөнгийг нь олгохоор гэрээнд тусгасан гэлээ.

Харин “Сэлбэ” хотхоны оршин суугчдаас үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэн мэдээлэл хийсэн байна.

"Сэлбэ-200" СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ш.Ганбаяр “Өмнө жил болсон үерийн улмаас гарсан хохирлыг 4 орчим тэрбум төгрөг гэж бид өөрсдөө тооцож байгаа. Тухайн үед хотын захиргаа үнэлгээ, дүгнэлт гаргаж өгнө гэсэн нь одоо хүртэл хийгдээгүй. Маш олон газарт бичиг ирсэн, албан ёсоор хариу ирсэн нэг ч удаа байхгүй.

Сэлбэ хотхон 460 орчим өрх, 2000 гаруй оршин суугчтай. Үерийн бүсэд 7000 шахам иргэд хохирсон гэдэг, аж ахуйн нэгжийг тооцвол замбараагүй юм болно.

Далан тавина гэж хэдэн жил яриад өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Тиймээс эхлээд Сэлбэ голын урсцыг сайжруулаад өгөөч гэж байгаа юм.  Эхлээд голын урсцыг сайжруулаад оршин суугчид биднийг айх аюулгүй болгоод өгөөч гэж л хүсэж байгаа. Даланг мянга янзлаад “S Outlet”-ийг нураахгүй бол нэмэргүй. Гурван агуулахыг нураасан. Харин "S Outlet" барилгыг нураагаагүй. Нурааж байгаа гэж ярьж байгаа ч байсаар л байна. Тэр нураасан гэж яриад байгаа нь дэлгүүр дотроо байгаа юмаа зарсан, түүнийг нь авч байгаа хүмүүс ирж нурааж буулгаж авч явсан. Тэрнээс нураах үйл ажиллагаа явагдаад байгаа юм биш. 

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү бид голыг нь тохижуулж өгөх гэж байхад оршин суугчид эсэргүүцлээ гэх зүйл ярьж байна. Нэг ч хүн эсэргүүцээгүй. 

“S Outlet” барилгыг хурдан буулга. Одоо буулгаагүй барилгыг хэзээ буулгах вэ? Тэр барилгыг буулгачихвал Сэлбэ голын урсцыг өргөн болгоод, түвшинг нь доош ухах ёстой. Энэ мэт ажлаа хийхгүй байж далан барина гээд байх юм." гэж ярилаа. 

 


23
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 14 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 16 цагийн өмнө
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 19 цагийн өмнө
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 20 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 21 цагийн өмнө
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… Өчигдөр
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА Өчигдөр
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД … Өчигдөр
МИАТ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/09/16
ТБХ:ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ… 2026/09/16
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07