БИЗНЕСИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЗАЛУУСЫГ ЦАХИМААР БОЛОН 12 ЦЭГТ БҮРТГЭНЭ


МҮХАҮТ-аас боловсруулсан “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэлсэн. Энэхүү сургалтын хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000  залууг сургах юм.

2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан ном,  сурах бичиг дагалдана.

Сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол 2-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

10 000 залууст бизнест амжилттай хөл тавих боломжийг олгох энэхүү сургалтын бүртгэл цахимаар үргэлжилж байна. Бүртгэлийн хураамж 99000 төгрөг бөгөөд төлбөр төлөгдсөнөөр таны бүртгэл баталгаажих юм. Та бүртгэлээ цахимаар илгээж болно.

Цахим холбоос:  "БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ" ХӨТӨЛБӨР 10'000 ЗАЛУУСЫН БИЗНЕСИЙН СУРГАЛТ P-MBA (Personal MBA) (mongolchamber.mn)

Түүнчлэн нийслэлийн зургаан дүүрэгт сургалтанд бүртгүүлэх иргэдийг хүлээж авах 12 цэг ажиллаж эхэлжээ. Цэг тус бүрт зөвлөгөө өгөх ажилтнууд байгаа бөгөөд та бүхэн сургалтын талаар тодорхой мэдээлэл аваад, бүртгүүлэх боломж бүрдээд байна.

  • 1-р цэг: Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог, "RICH HOTEL" 3 давхарт, 304 тоот
  • 2-р цэг: Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, 23-373 "GRAND MEBEL" ногоон өнгөтэй
  • 3-р цэг: Сүхбаатар дүүрэг, Бэлх явдаг уулзвар "АНАНД ТӨВ"
  • 4-р цэг: Сүхбаатар дүүрэг, 6 буудал, Оргил худалдааны төвийн эсрэг талд "АМИДА ТӨВ"
  • 5-р цэг: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Сансарын тойрог, "СОНДОР МЕД" оффис хаалга Б1
  • 6-р цэг: Сонгино Хайрхан дүүрэг, 21-р хороолол, авто сургууль, "Өөрөө өөртөө үйлчлэх угаалгын төв"-ийн хажууд
  • 7-р цэг: Баянхошуу, Жанцан худалдааны төвийн эсрэг талд "Буман төв"  
  • 8-р цэг: Сонгино Хайрхан дүүрэг, 13-р хороо, Саппоро Хаан Банкны баруун талд "Номч гүүш сургалт"
  • 9-р цэг: Улаанхуаран, 38-р хороо, Моностой "Мөнхбаялаг төв"-ийн 3 давхарт 8 тоот
  • 10-р цэг: Нисэх, Сод Монгол колонкын баруун урд талд "Төгс орчин" хотхон 16-1
  • 11-р цэг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ХУД-ын байрны зүүн талд 32-р байр 8 тоот
  • 12-р цэг: Төмөр зам, "Грейс" төв

ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, албан ёсны эрхтэй 12 модуль бүхий   P-MBA /Personal MBA/ сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” 300 мянган төгрөгийн төлбөртэй явуулах бөгөөд үүний 30 хувь буюу 99 мянган төгрөгийг суралцагч өөрөө төлнө, үлдсэн зардлыг МҮХАҮТ, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан болон бусад байгууллагууд хариуцах юм.

Эх сурвалж: МҮХАҮТ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26