МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, П.Мөнхтулга, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, О.Алтангэрэл, Р.Сэддорж, Б.Түвшин, Р.Эрдэнэбүрэн нараас Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өчигдөр /2026.11.27/ өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулгадаа, Монгол Улсад арилжааны банкуудаас нийт 50 их наяд төгрөгийн зээл гарсны 29 их наяд төгрөгийг нь хэрэглээний буюу иргэдийн зээл эзэлж байна. Иргэд их хэмжээгээр зээл авч байгаа нь тэдний орлого хүрэлцэхгүй байгаатай холбоотой төдийгүй, зээлийн дундаж хүү 49.4 хувьтай, зарим үед 60 хувь буюу хэтэрхий өндөр байгааг онцолж байлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын хүн амын 95 хувь нь нийт хадгаламжийн 5.0 хувийг эзэмшиж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, хүн амын 5.0 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. Энэ нь иргэдийн дийлэнх хэсэг мөнгө хүүлэгчдэд эд хөрөнгө, бүх орлогоо хүүлүүлж буй нөхцөл байдалд хүрээд буйг харуулж байна гэв.

photo_2026-11-27_13-28-25 (2).jpg

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэт өндөр хүүтэй санхүүгийн мөлжлөгөөс иргэдээ хамгаалах нь чухал гэдгийг тэмдэглээд, хуулийн төсөлд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах асуудлыг хөндөөгүй бөгөөд зээлийн хүүг тогтоохдоо Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулахад чиглүүлсэн гэв.

Түүнчлэн уг хуулийн төсөлд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл аваад банк бус санхүүгийн байгууллага, аппликэйшнээр өндөр хүүтэйгээр мөнгө хүүлэн, зориулалтын бусаар ашигладаг асуудлыг хориглох зохицуулалт тусгасныг тодотголоо.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд санхүүгийн зах зээлийн тавхан хувийг хөрөнгийн зах зээл эзэлж буйг төсөл санаачлагч гишүүн онцлоод, хуулийн төслийн үр дүнгээр хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэн 50 хувьд хүргэх зорилттой байгааг дуулгасан.

photo_2026-11-27_13-28-26.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнөөдөр аппликэйшний зээл 60, банк бус санхүүгийн байгууллагынх 45, арилжааны банкуудын зээлийн хүү 17-18 хувьтай байна. Иргэдийн орлого тааруу, зээлээс зээлийн хооронд орлогоосоо давсан зарлагатай амьдарч байна гээд, 10.0 сая төгрөгийн зээл аваад 6.0 сая төгрөгийг зээлийн хүүд төлж байгаад онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурал иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлж, хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримтлах болсныг онцлон тэмдэглэлээ.

Энэ хүрээнд тодорхой үе шаттай алхмууд хийж байгааг Улсын Их Хурлын дарга дурдаад, өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд тодорхой үүрэг өгсний үр дүнд 1,5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж дууссан иргэдийг зээлийн хар жагсаалтаас хассаныг тодотгов. Мөн банк, санхүүгийн байгууллагын зээлийн өндөр хүүг бууруулах Улсын Их Хурлын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал хуулийн төсөл санаачилсан гишүүдэд талархал илэрхийлэв.

photo_2026-11-27_13-28-27.jpg

Төслийн зорилго нь банк болон банк бус зээлдүүлэгчийн олгож буй зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаарыг хуульчлан тогтоох, мөнгө хүүлэлтийн шинжтэй бусад зээлийн үйл ажиллагааг хориглон таслан зогсоох, зээлдэгчийг хэт өндөр хүү, далд шимтгэл, шударга бус гэрээний нөхцөлөөс хамгаалах, зээлийн зах зээл дэх шударга өрсөлдөөн, ил тод байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улмаар иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг бууруулж, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ.

Төсөл нь таван бүлэгтэй бөгөөд зээлийн бодит өртгийг бүрэн, ил тод мэдээлэх, мөнгө хүүлэлтийг захиргааны болон санхүүгийн хариуцлагын аргаар таслан зогсоох, олигополь бүтэцтэй зээлийн зах зээлд төрөөс зээлийн хүүг зохистой, хуульчлагдсан байдлаар хязгаарлах, зээлдэгчийг хамгаалах нь санхүүгийн тогтвортой байдлын суурь нөхцөл байна гэсэн үндсэн зарчимд тулгуурласан байна.

photo_2026-11-27_13-28-28.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн зах зээл дэх нийт бодит хүүгийн дээд хязгаар хуульчлагдаж, банк болон банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөрөөр дамжуулан хэт өндөр ашиг хүртэх боломж хязгаарлагдана. Үүний үр дүнд зээлийн бодит өртөг буурч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал багасах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСОН ИЛЬЯ МАЛИНИН АВСАН ОНООГОО ХАРААД ГАЙХСА… 3 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН НУУЦАД ОРУУЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙН… 6 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 7 цагийн өмнө
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ Өчигдөр
НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Өчигдөр
А.БАЯРМАГНАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/11/26
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ НАР ДАРСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН ЖИЛИЙН М… 2026/11/26
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2026/11/26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/26
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА 2026/11/25
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ 12 ДУГААР САРЫН 15-НД СОНС… 2026/11/25
АРАВДУГААР БОГДЫН АР ГЭРИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН 112 ДУГААР СУРГУУЛИЙН КАБИНЕ… 2026/11/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ 2026/11/25
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ 2026/11/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/25
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 2026/11/24
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2026/11/26
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА 2026/11/25
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/11/26
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20