ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСОН ИЛЬЯ МАЛИНИН АВСАН ОНООГОО ХАРААД ГАЙХСАН ГЭЖЭЭ

Admin
22 минутын өмнө

“Би зүгээр л уран гулгалтаас таашаал авахаар ирсэн” гэж Илья Малинин дэлхийн дээд амжилт тогтоосныхоо дараа хэлжээ. 

Дэлхийн гурван удаагийн аварга, Америкийн уран гулгагч Илья Малинин Японд болж буй Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) Гран-при тэмцээний богино хөтөлбөрт үзүүлсэн тоглолт болон өөрийн тогтоосон дэлхийн шинэ дээд амжилтын талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр шүүгчдээс 114.81 оноо авсан байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, богино хөтөлбөрийн дүн:

БайрТамирчинУлсОноо
1Илья МалининАНУ114.81
2Шюн СатоЯпон96.78
3Кевин ЭймозФранц94.15

“Биеийн байдал сайн, өөрийгөө сайхан мэдэрч байна. Энэ тэмцээнд ирэхээсээ өмнө уран гулгалт болон тэмцээний уур амьсгалаас зүгээр л таашаал авахыг хүссэн. Сүүлийн хэдэн улирлын турш би өөрийнхөө бүх боломжийг дайчлан, хэр өндөр оноо авч чадах, хамгийн шилдэг үзүүлбэрээ хэрхэн үзүүлэхийг хичээж ирсэн. Харин энэ удаа би зүгээр л таашаал авахаар ирсэн. Энэ нь намайг тайван байж, сэтгэл зүйн зөв хандлагатайгаар үзүүлбэрээ гүйцэтгэхэд тусалсан бололтой. Авсан оноогоо хараад үнэхээр их гайхсан. Ийм өндөр оноо авна гэж огт төсөөлөөгүй. Гэхдээ олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний минь үр шим ийнхүү гарч байгаа болов уу” хэмээн Малинин ярьсныг Golden Skate цахим хуудас X нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Дэлхийн дээд амжилтыг АНУ-ын тамирчин Нэйтан Чен эзэмшиж байсан юм. Тэрээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд богино хөтөлбөрийн үзүүлбэрээрээ 113.97 оноо авч, дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. Ийнхүү Илья Малинин өмнөх дэлхийн дээд амжилтыг 0.84 оноогоор ахиуллаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСОН ИЛЬЯ МАЛИНИН АВСАН ОНООГОО ХАРААД ГАЙХСА… 22 минутын өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН НУУЦАД ОРУУЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙН… 3 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 3 цагийн өмнө
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН… 22 цагийн өмнө
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ 23 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Өчигдөр
А.БАЯРМАГНАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ НАР ДАРСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН ЖИЛИЙН М… 2026/11/26
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2026/11/26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/26
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА 2026/11/25
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ 12 ДУГААР САРЫН 15-НД СОНС… 2026/11/25
АРАВДУГААР БОГДЫН АР ГЭРИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН 112 ДУГААР СУРГУУЛИЙН КАБИНЕ… 2026/11/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ 2026/11/25
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ 2026/11/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/25
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 2026/11/24
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 2026/11/24
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2026/11/26
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА 2026/11/25
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20