Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Admin
9 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

  • Шинжлэх ухааны салбарт хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа дайчлан, шинжлэх ухааны тогтолцоог бэхжүүлж, шинэ чиглэлүүд үүсгэн нутагшуулж, хими, биологи, биохими, сансрын шинжлэх ухааныг эрчимжүүлэн, судалгаа, шинжилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Дүгэрийн Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын алтан “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

Ардын жүжигчин цолоор:

  • Тайз, дэлгэцийн олон арван гол болон туслах дүр бүтээж, дүр бүртээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн, ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн урлагийг хөгжүүлэх, дэлхийн болон өөрийн орны нэрт зүтгэлтнүүдийн бүтээл туурвилыг мөнхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сургаж дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн, Гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг,
  • Тайз, дэлгэцийн олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны хэлэмж, дүрийн сэтгэл зүйн боловсруулалт, уран бүтээлийн өвөрмөц арга барилаараа үзэгч, мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, бүтээсэн дүрээрээ тайзны урлагт өөрийн гэсэн өнгө төрх бий болгон, олон бүтээл найруулсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг,
Гавьяат багш цолоор:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн ахмад багш, Монгол Улсын зөвлөх багш Хорлоогийн Хандсүрэн,
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Чимэдийн Норовсамбуу,
  • Ахмад багш Дамиржавын Баатарсүрэн,
  • Төв аймгийн Заамар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зөвлөх багш Өлзийхутагийн Хадаа,
  • ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор Цэдэндамбын Сарантуяа,
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Должинжавын Дайрийжав,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Гэндэнжамцын Баттулга,
  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, Уламжлалт анагаах ухааны клиникийн профессор Жунайн Сэрээтэр,
  • Увс аймгийн “Бадамлянхуа” эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Намрайн Бадам,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Даваагийн Тунгаамаа,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Сүрэнжавын Өнөрсайхан,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Боловсролын яамны Боловсролын зээлийн сангийн ахмад ажилтан Сүхбаатарын Дэлгэрмаа,

Гавьяат малчин цолоор:

  • Ховд аймгийн Зэрэг сумын малчин Өлзийн Цэнд-Аюуш,

Гавьяат хуульч цолоор:

  • Хүний эрхийн үндэсний комиссын ахмад ажилтан Гүүширийн Далайжамц,
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, бригадын генерал Рэнцэндоржийн Чингис,

Гавьяат барилгачин цолоор:

  • Монголын барилгачдын холбооны хүндэт ерөнхийлөгч Мөнхбаярын Батбаатар,
  • “Эко констракшн” ХХК-ийн даамал, ахмад барилгачин Дашдамбын Батдорж,
  • “Нур-Едил” ХХК-ийн зөвлөх инженер Оспаны Бейсенбай,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын ахмад ажилтан Аюушийн Шаравнямбуу,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Завхан аймаг дахь нисэх буудлын дарга Даваагийн Алтан-Уул,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын хяналтын ахлах инженер, Монгол Улсын зөвлөх инженер Лхамсүрэнгийн Баасан,
  • Эрчим хүчний засвар угсралтын “СММ” ХХК-ийн ерөнхий захирал Батхүүгийн Болдбаатар,
  • “Газар шим үйлдвэр” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Занаширийн Байгалмаа,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • “Скай хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Жавзмаа,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Үсэг” хэвлэлийн хоршооны захирал Пунцагийн Төмөрпүрэв,
  • “Занабазар” урлагийн сангийн тэргүүн, зураач, уран бүтээлч Сугарын Чулуунбаатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Хас урлан” студийн ерөнхий найруулагч Цогийн Хүсэлбаатар,

Гавьяат тамирчин цолоор:

  • Мото спортын олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн,

Сүхбаатарын одонгоор:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмадын хорооны дарга, хошууч генерал Дагвын Бадам,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай салбарын захирагч асан, хошууч Ганжуурын Мэндсайхан,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ахмад ажилтан Сүрэнгийн Аюуш,
  • Оёдлын үйлдвэрийн оёдолчин, технологич Сангидоржийн Шура,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Төрийн ёслолын газрын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ёслолын асуудал хариуцсан ахлах шинжээч, дэд хурандаа Баатарзоригийн Мөнхбуян,

Алтан гадас одонгоор:

  • БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Доржсүрэнгийн Ариунтуяа,
  • Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Дэрмээгийн Хишигтогтох,
  • Монголын үндэсний бөхийн холбооны ажилтан Сономхүүгийн Олонбаяр,
  • “Голд Mүүн ДТТ” ХХК-ийн ерөнхий менежер Батсуурийн Сайнбилэг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Байгалийн түүхийн музейн Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Очирваанийн Соронзонболд,
  • “Beauty gueen” эмнэлгийн гоо засалч Довуучийн Болормаа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.БАЯРМАГНАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ НАР ДАРСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН ЖИЛИЙН М… 12 цагийн өмнө
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 13 цагийн өмнө
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 14 цагийн өмнө
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ 12 ДУГААР САРЫН 15-НД СОНС… Өчигдөр
АРАВДУГААР БОГДЫН АР ГЭРИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН 112 ДУГААР СУРГУУЛИЙН КАБИНЕ… Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ Өчигдөр
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… Өчигдөр
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 2026/11/24
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 2026/11/24
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 2026/11/24
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 2026/11/24
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 2026/11/24
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/24
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/11/23
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 13 цагийн өмнө
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16