НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Admin
20 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийн хохирлын үнэлгээний дүнг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Түймэр нийт 484.383,7 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 431.592,8 га буюу тусгай хамгаалалттай нийт нутаг дэвсгэрийн 73,4 хувь, орчны бүсийн 52.790,9 га талбай өртсөн байна.

Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч 2026 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд хээрийн судалгаа, үнэлгээ хийжээ.

Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн байна.

Холбогдох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирол 1,2 их наяд төгрөгөөр тооцогдсон.

Улмаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд нийт хохирол 3.35 их наяд төгрөг болжээ.

ТҮЙМЭР УНТРААХАД 367.6 САЯ ТӨГРӨГИЙН ШУУД ЗАРДАЛ ГАРСАН

Түймрийг унтраах, хээрийн судалгаа хийх болон холбогдох ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0198 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газраас санхүүжилт гаргасан байна.

Түймэртэй тэмцэх болон холбогдох ажиллагаанд гарсан шууд зардал 346,6 сая төгрөгөөр тооцогдсон бол хохирлын актад тусгагдсан шууд зардлын нийт дүн 367,6 сая төгрөг байна.

Халхгол сумын Засаг даргын баталсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актаар нийт 3.354.723.433.200 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, үүнээс шууд зардал болох 367.665.520 төгрөгийг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирлын акт болон холбогдох баримт материалыг 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн бөгөөд асуудал одоогоор хяналт шалгалтын шатанд байна.

НӨХӨН СЭРГЭЭЛТЭД 83.97 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ

Түймрийн улмаас байгалийн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарсан тул байгалийн нөхөн сэргэх үйл явцыг дэмжих, эмзэг болон өндөр эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалт, хяналт-шинжилгээний арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж шинжээчдийн баг дүгнэжээ.

Энэ хүрээнд экосистемийн нөхөн сэргэлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ 20 минутын өмнө
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 1 цагийн өмнө
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ 4 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 5 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 20 цагийн өмнө
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 21 цагийн өмнө
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 23 цагийн өмнө
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА Өчигдөр
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… 2026/11/23
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/22
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16