ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА

Admin
14 цагийн өмнө

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 

Өнөөдөр /2026.11.26/ Дорнодын хойд хэсгээр их цас орно. 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2026.11.26/ төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 

11-р сарын 26-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-9.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байна. 

2026 оны 11-р сарын 27-ноос 2026 оны 12-р сарын 1-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын хойд, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын нутгаар, 29-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 30-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Архангайн өмнөд, Дундговь, Төвийн зарим, Дорнодын зүүн хэсгээр 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.БАЯРМАГНАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ НАР ДАРСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН ЖИЛИЙН М… 12 цагийн өмнө
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 13 цагийн өмнө
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 14 цагийн өмнө
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ 12 ДУГААР САРЫН 15-НД СОНС… Өчигдөр
АРАВДУГААР БОГДЫН АР ГЭРИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН 112 ДУГААР СУРГУУЛИЙН КАБИНЕ… Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ Өчигдөр
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… Өчигдөр
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 2026/11/24
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 2026/11/24
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 2026/11/24
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 2026/11/24
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 2026/11/24
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/24
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/11/23
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 13 цагийн өмнө
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16