ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

Admin
50 минутын өмнө

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-оор шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

Хошууч генерал Г.Ариунбуян “Цэргийн гавьяаны одон хүртсэн нь Төв аймгийн Онцгой байдлын газрын үе үеийн удирдлага, нийт алба хаагчдын эх орон, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсэд зориулсан олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, тангарагтаа үнэнч байдлын бодит үнэлэмж юм. Энэхүү эрхэм хүндтэй шагнал бол зөвхөн өнөөдрийн хамт олны бус, байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн алба хаагчдын хамтын гавьяа, бахархал билээ. Онцгой байдлын байгууллагын тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж буй Та бүхний эр зориг, чин сэтгэл, мэргэжлийн ур чадвар, эх оронч үйлс үеийн үед уламжлагдан, гал түймэр, гамшиг, ослын аюулаас иргэдээ хамгаалах ариун үйлсийн залгамж чанар тасралтгүй үргэлжлэх болтугай” гэлээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 10 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 883 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 466 иргэний амь нас, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 28.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг ийнхүү үнэлсэн юм.

Тус газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги нь 1976 онд байгуулагдаж, гамшиг, осол, гал түймрийн голомтод шуурхай үүрэг гүйцэтгэж, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй мэргэжлийн хамт олон болон хөгжиж, 50 жилийн ойтойгоо золгож байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ 50 минутын өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ 4 цагийн өмнө
А.БАЯРМАГНАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ 20 цагийн өмнө
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ НАР ДАРСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН ЖИЛИЙН М… Өчигдөр
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ 12 ДУГААР САРЫН 15-НД СОНС… Өчигдөр
АРАВДУГААР БОГДЫН АР ГЭРИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН 112 ДУГААР СУРГУУЛИЙН КАБИНЕ… Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ Өчигдөр
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ 2026/11/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/25
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 2026/11/24
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 2026/11/24
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 2026/11/24
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 2026/11/24
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 2026/11/24
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/24
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР Өчигдөр
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20