УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН НУУЦАД ОРУУЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨВ

Admin
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.27)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан “Улсын Их Хурлын асуулгын цаг”-аар эхэллээ. Асуулгын цаг “Төрийн нууц уу, хулгайн нууц уу?” сэдвээр өрнөв.

2026-11-27 17.09.35.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухай хуулиар төрийн нууцын жагсаалыг Улсын Их Хурал баталдаг, хуульгүйгээр аливаа мэдээллийг нууцлахыг хориглоно гэсэн заалттай байсныг сануулж, 2016 онд шинэчлэн баталсан хуулиар Улсын Их Хурал зөвхөн нууцын ерөнхий ангиллыг тогтоож, нарийвчилсан жагсаалтыг бол Засгийн газар, албаны нууцын жагсаалтыг сайд, байгууллагын дарга баталдаг, жагсаалтад ороогүй мэдээллийг байгууллага өөрөө нууцалж болдог байхаар хуульчилснаас бол буруу, зөрүү гэрээ олноор хийгдсэн гэж хардаж байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн даргын хувьд гол асуултуудыг тавьж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай мэтгэлцлээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, ногоон автобус, Эрдэнэс Оюутолгой компанийн санхүүжилт, ковидын үеийн зарцуулалт зэрэг асуудлууд үнэхээр төрийн нууц байсан, эсэхийг тэрбээр эхний ээлжинд асууж, Тагнуулын ерөнхий газрын илрүүлсэн 882 мэдээллийн 274 нь буюу 31 хувь нь үндэслэлгүй нууцалсны цаана хэчнээн нь гэмт хэргийн шинжтэй, хэдийг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, ямар албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай тодруулав.

2026-11-27 17.09.32.jpg

Ерөнхий сайд Н.Учрал аливаа асуудлыг нээлттэй байлгахын төлөө байгаагаа хэлж, Засгийн газраас боловсруулж буй Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд албаны нууц гэсэн ойлголтыг бүрэн халах, төрийн нууцыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар тогтоодог байх, байгууллагууд дур мэдэн нууцын тамга дардаг байдлыг зогсоохоор тусгаж буйг танилцуулав. Мөн “төрийн нууц” гэх халхавч дор олон хууль бус үйлдэл явагдсаныг таслан зогсооно гээд нууцаас гаргасан 274 мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт явагдаж байгаа гэдгийг хэллээ.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын өртөг, нүүрс нийлүүлэх гэрээнүүдийн үнэлгээ, Үндлэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжүүдийг цөөнхийн бүлгийн дарга сөхөж, 22.4 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр тооцсон нь улсын эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүйг онцлов. Мөн Хотын дарга асан Х.Нямбаатарын олон нийтэд мэдээлсэн 110 сая ам.долларын авлигын асуудлаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа, төрийн өмчит компаниудад аудитын шалгалтаар илэрсэн 8.4 их наяд төгрөгийн зөрчилд холбогдох албан тушаалтнуудыг намын томилгоогоор томилсон эсэхийг асууж, хариулт авлаа.

Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой хэдэн мянган хуудас гэрээ, материал нууцаас гарсныг Ерөнхий сайд Н.Учрал онцолж, ҮАБЗ-ийн зөвлөмжүүдийгил болгох ажлыг эхлүүлээд байна гэлээ. Хотын дарга асан Х.Нямбаатарын дэлгэсэн бүх материалыг хууль хяналтын байгууллагад өгөөд байгаа гэдгийг тэрбээр хэлж, төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болох, компаниудын тодорхой хувийг хөрөнгийн биржээр борлуулах бодлого хэрэгжүүлнэ гэлээ.

2026-11-27 17.09.20.jpg

Дараа нь Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, С.Цэнгүүн, Ц.Баатархүү, Б.Жаргалан нар асуулт тавив. Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын тэргүүн болон сайд нарыг иргэдэд ширүүн дориун хандахгүй байх, төрийн нууцад авсан луйврын гэрээ болон төрийн өмчит компаниудын асуудлаар бодитойгоор хариуцлага тооцож ажиллах, Оюутолгой ХК-тай холбоотой мэдээллийг ил болгох, албан тушаалын гэмт хэрэг хэрэг үйлдсэн хүмүүсийг хаацайлахгүй байх, нууцалсан гэрээнүүдийг ил болгох ажлыг эрчимжүүлэх, ил болгосон мэдээллийн мөрөөр довитой арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлыг хөндөв.

2026-11-27 17.09.38.jpg2026-11-27 17.09.53.jpg2026-11-27 17.09.48.jpg2026-11-27 17.10.04.jpg2026-11-27 17.10.27.jpg2026-11-27 17.10.08.jpg

Ерөнхий сайдын мэдээлснээр төрийн өмчийн компаниуд болон хууль бус гэрээтэй холбоотойгоор нийт 105 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Мөн энэ ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хугацаатай үүрэг, даалгавар өгч, шахаж ажиллаж байгаагаа тэрбээр танилцуулав.

2026-11-27 17.10.15.jpg

Улсын Их Хурал дахь олонхын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, 16-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд халамжийн тогтолцооноос орхигдож буй асуудлыг хөндөв. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгоход 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүрэн хамруулахаар хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэдэд асран хамгаалагчийг шар үнэмлэх олгоно гэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн орон сууцнаас олгох квот 5.0 хувь байсныг 10.0 хувь болгон нэмэгдүүлж буйг мэдээлэв.

2026-11-27 17.09.56.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар парламент дахь цөөнхийг төлөөлөн асуулт тавилаа. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох, нөхөн сэргээх, хариуцлага тооцох ажлын явц болон байгаль орчны салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч буйг асууж, байгаль орчны салбар бол улс орны ирээдүй, оршин тогтнохтой холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг тодотгов.

2026-11-27 17.10.19.jpg

Нөмрөгийн дархан цаазат газарт нийт 484.4 мянган га талбай түймэрт өртсөн, хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 3.35 их наяд төгрөгөөр үнэлэгдсэн гэдгийг Ерөнхий сайд мэдээлж, энэ актыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгийг хэллээ. Экосистемийн нөхөн сэргээлт, хамгаалалт, урт хугацааны мониторинг хийхэд 83.0 тэрбум төгрөг шаардагдахаар байгааг ч мөн танилцуулав.

2026-11-27 17.09.45.jpg

Энэ оны төсөвт оруулсан тодотголоор ус цаг уурын салбарын албан хаагчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлснийг Ерөнхий сайд сануулж, орон нутагт ажиллаж байгаа 1065 техникч, ажиглагчийн бодогдсон дундаж цалин энэ сарын 1-ний өдрөөс 3.2 сая төгрөг болсныг танилцуулж, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс дахин 10.0 хувиар нэмснээр 3.5 сая төгрөгт хүрнэ гэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН НУУЦАД ОРУУЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙН… 1 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2 цагийн өмнө
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН… 20 цагийн өмнө
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ 22 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Өчигдөр
А.БАЯРМАГНАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
Д.РЭГДЭЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ НАР ДАРСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН ЖИЛИЙН М… 2026/11/26
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2026/11/26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/26
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА 2026/11/25
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ 12 ДУГААР САРЫН 15-НД СОНС… 2026/11/25
АРАВДУГААР БОГДЫН АР ГЭРИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН 112 ДУГААР СУРГУУЛИЙН КАБИНЕ… 2026/11/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ 2026/11/25
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
ЖЕНСЕН ХУАНГ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ 2026/11/25
БАРУУН БОЛОН ТӨВИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/11/25
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 2026/11/24
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 2026/11/24
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 2026/11/24
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2026/11/26
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 2026/11/23
МИАТ ТӨХК BOEING 737-8 МАХ ЗАГВАРЫН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ ХҮЛЭЭН АВЛАА 2026/11/25
ПУЭРТО РИКОГИЙН МИСС ЖЕННИФЕР БАРРЕТО MISS UNIVERSE ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/11/25
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20