КОП17-Д АЖИЛЛАХ 600 ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ДОТОР 6 ХЭЛЭЭР ЯРЬДАГ Ч ХҮҮХЭД БАЙНА


КОП17-д сайн дурын ажилтнаар ажиллаж буй 600 хүүхэд, залуусын дотор 6 хэлээр ярьдаг хүүхэд байгааг сонссон нь өчигдөр дуулсан хамгийн сайхан мэдээний нэг байв. Албан ярианы синхрон орчуулгын хэмжээнд биш ч дажгүй сайн ярьдаг гэнэ лээ гэж нэг танил минь хуучилсан. 

Гурван хэлээр дажгүй ярьчихдаг хүүхэд ч цөөнгүй байгаа гэнэ. Эх орны минь ирээдүй гэрэлтэй л байна даа гэж өөрийн эрхгүй бодогдсоноо хуваалцъя гэж шийдлээ. 

Хүүгийн минь ангийн дарга соёлтой, зөв хандлагатай, харилцаа нь өөрийн эрхгүй сэтгэл татам "манлайлагч" хүү гадны зочид ирэхэд онгоцны буудал дээр шууд тосон авах сайн дурынхны нэгээр сонгогдсон гэнэ. 

Сайн дурын ажил хийх хүсэлт хэдэн мянган хүн ирүүлснээс 600-г НҮБ-ын системээр шалгаруулсан гэнэ лээ.

Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай, сэтгэлтэй, харилцаа хандлага сайтай хүүхдүүд Монголын нүүр царай болж, гадаадын зочид төлөөлөгчдийг тосож байгаа юм байна даа. Ёстой л зөв сонголт гэж хүүгийн найзын тухай сонсонгуут бодогдсон.

Сар шахмын өмнө тэр хүүтэй онгоцны буудал дээр таарахад "Эгч ээ, би 18 хүрээд жолооч болоод үнэмлэхээ авсан. Тэгээд өнөөдөр гэхэд л 3 хүнд үйлчлээд... Чи хүргээд өгөх үү гэхээр нь яаж үгүй гэхэв." гэсэн нь санаанд тодхон. За чи ийшээ яваад өгөөч гэхэд тийм уриалгахан зүгээр үйлчлээд байдаг хүн хэр олон юм бол.. Бахархам шүү. Хөөрхөн, уриалгахан, харилцаа сайтай, сэтгэлтэй ийм хүүхдүүдээр бахархдаг. Тэд маань КОП-д сайн дурын ажил хийж байна гэхээр гадаадын зочид төлөөлөгчдөд үлдэх сэтгэгдэл нь тодорхой байх.

Гэснээс КОП-ын мандат авах гээд Цэцэрлэгт хүрээлэнд юм чинь гэж төсөөлөөд дундуур нь яваад ёстой тэнэг толгой хөлөө зовооно болсоон. НҮБ-ын зохион байгуулалттай хурал учир тодорхой харуул хамгаалалттай, мань шиг юм Цэцэрлэгт хүрээлэн дундуур яваад оччихдог эд ч биш юм байна. 

Ногоон бүс нь урдуураа яваад орчихъё гэтэл Цэнхэрээс мандат авах юм байна гээд.. Бас л нэг ажигласан юм нь үүдэн дээр хамгаалалтын хувцастай жаахан залуу хөөрхөн ааштай юм аа. "Би таныг оруулчихлаа гэхэд цаашаа замд чинь зөндөө шалгана. Хойгуураа цэнхэр бүсээрээ оч оо" гээд..

Сайхан ааштай зөв тайлбарлаад байгаа хүнтэй зөрөөд байх боломж бас бага юм байна. Тэгж явсаар нэг юм зөв очсон доо. Орсон хойно бас нэг хүн битүү хамгаалалттай, урдуураа ногоон, хойгуураа цэнхэр бүс нь ордог, өөр боломжгүйг мэдэхгүй над шиг хөглөснийг сонссон. Очих бол мэдээллээ зөв аваад явбал над шиг тэнэхгүй юм шиг билээ. Зарим юмыг хөнгөмсгөөр төсөөлөх юм даа. ккк.. Аль тэнэгтэхийг тэр гэх вэ..
Цэнхэр бүсээр нэвтрээд дотуур нь жаахан тэнэлээ. Зарим арга хэмжээ эхэлж хурал явагдаж буй ч 17-ноос жигдрэх учир хүн олон биш, гэхдээ албаны хувцастай хар, цагаан арьстнууд цөөнгүй харагдсан. Харьцангуй нүсэр биш, ухаалаг барилга байгууламж нь зохион байгуулалт сайтай, таатай сэтгэгдэл төрүүлснийг дурдах нь зөв байх. Хурал хуй гэхээр ер нь албаны юм гэхээр л хүрэн өнгийн модон ширээ нүсэр зүйлс санаанд буугаад байдаг учир өнгийн хувьд ч "минимал" сэтгэгдэл төрүүлэхүйц эко орчин санагдсан даа. Ариун цэврийн өрөө, 00 нь тун дажгүй шийдэлтэй юм билээ. Монголчууд бид энэ тал дээрээ л шүүмжлэгдээд байдаг учир тэрийг нь хамгийн түрүүнд сонирхоод амжсаан. 

Хурал хэлэлцүүлгүүд явагдах том байгууламжуудын дунд жижиг гэрүүд байгаа нь анхаарал татав. Хоёр том өргөө гэр байсан ч шагайж үзсэнгүй, бүрэн нээгдэх болоогүй, зарим зүйлс нь дутуу бололтой, хүмүүс юм зөөж харагдсан. Яаж зүгээр байх вэ, нэг жижгэвтэр гэрээр шагайтал тухтай гоё юм аа. Хар костюмтой ази эмэгтэй намайг шагайнгуут хүрч ирээд бэлэн болсон юм уу, энд юу байгаа юм гэж асуугаад .. Тэнд байсан хүү Ноён уулын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн хээнүүд гэх мэтээр тайлбарлаад яаж хэл амаа ойлголцохоо сайн мэдэхгүй байтал нэг залуу хүрч ирээд game гээд нөгөө хүүхэн poker гээд баахан л инээлдэв... Жаахан холдосхийгээд эргээд хартал нөгөө эмэгтэй дотогш ороод зургаа авахуулж харагдана лээ. Гэрүүд цаашид ч гадаадын зочдоор дүүрэн байх биз ээ. 

КОП-д манай улс маш том амбицтай оролцож байгаа гэж ойлгож байгаа. Амбицдаа хүрч чадах уу үгүй юу гэдэг нь албаныхан, сайн дурынхан бүх л хүнээс шалтгаалах байх. КОП хурлын онцлог нь оролцогч 197 орон 100 хувь нэг саналтай байж хэлэлцээр батлагдана. КОП16-г Саудын Араб их ач холбогдол өгч, маш өндөр хэмжээнд зохион байгуулсан ч хэлэлцээрийн тодорхой заалтаас болж баталж чадаагүй, тэр нь одоо манайд КОП17 дээр дахин яригдана гэж байгаа.

Улсын маань зорьж буй амбиц биелээсэй л гэж хүсэж байна. Маргаашаас эхлээд 12 хоногийн турш дэлхийн анхаарал манай улс руу чиглэх нь ээ..


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01