КОП17: НОГООН БҮСИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (КОП17) -ын Ногоон бүсийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.08.18/ боллоо.

Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон бусад хүмүүс оролцлоо. 

Монгол Улсын иргэн хэн боловч иргэний үнэмлэхээ үзүүлээд нэвтрэх боломжтой Ногоон бүсэд 480  зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдана.  

Тус бүсэд төрийн албаныхан, эрдэмтэд, мэргэжилтнүүд, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагынхан олон нийттэй цөлжилттэй тэмцэх асуудлын ач холбогдлыг илүү ойлгуулах, мэдлэг мэдээллээ хуваалцаж байна. Мөн өдөр бүр соёл урлагийн арга хэмжээ болж буй бөгөөд манай урлагийн томоохон байгууллагууд ажиллаж байгаа юм. Нэг л жишээ дурдахад Ногоон бүсэд 6 киноны нээлт болох бөгөөд үүний 3 нь олон улсын, 3 нь дотоодын бүтээл байна. Түүнчлэн орон орны хоол ч амтлах боломжтой юм. 

КОП17 Бага хурал өчигдөр эхэлснээс хойш Ногоон бүсийг 2000 гаруй хүн үзэж сонирхсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

КОП гэдэг бол Талуудын бага хурал гэсэн утгатай үг бөгөөд ер нь НҮБ-ын Конвенцид нэгдэж орсон талууд хуралдаж, шийдвэрээ гаргадаг. 

1992 оноос үүсэлтэй 3 төрлийн КОП хурал байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хурал нь жил бүр, Цөлжилтийн болон Биологийн олон янз байдлын асуудлаарх хурлууд нь 2 жилд нэг удаа болдог. 

Цөлжилтийн асуудлаарх эхний 15 удаагийн КОП буюу Талуудын бага хурал зөвхөн цэнхэр бүсэд хуралдаж, түүнд нэгдсэн 197 орны төлөөлөгчид хэлэлцээр хийж асуудлаа шийдвэрлэдэг байсан. Саудын Арабад 2 жилийн өмнө болсон КОП16-ын үеэр Ногоон бүсийг анх удаа байгуулсан. Зохион байгуулагч орны болон бусад иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор үүнийг байгуулсан юм. 

Монгол Улс эх орондоо КОП17 хурлыг зохион байгуулахдаа Ногоон бүс байгуулах хүсэлтээ НҮБ-ын Конвенцын талд уламжилж, зөвшөөрөл авсан. Ингэснээр Монгол Улс нь Конвенцын түүхэнд Ногоон бүс байгуулсан 2 дахь улс болсон юм. 

Ногоон бүсэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны 60 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж байгаа.

Хурлын 12 өдрийн туршид 480 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна кино үзвэр, соёлын биет болон биет бус өвийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно. 

Ногоон бүс нь зөвхөн арга хэмжээ, үзэсгэлэнгийн талбай биш гэдгийг нотолсон нэгэн сайхан үйл явдал "Ногоон бүс"-ийн нээлтийн үеэр болсон. 

Энэ нь "Эх байгалиа сэргээж Итгэл найдвараа бадраая" гэсэн UNCCD COP17 хурлын албан ёсны уриаг Монгол Улсын "Ногоон бүс"-ийн албан ёсны уриа болгож байгаагаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэлийн хэлтсийн дарга Ксеня Сканлон нээлтийн үеэр мэдэгдсэн явдал байв. 

Ер нь цаашдаа КОП хурлуудад Ногоон бүс байнга ажиллуулах талаар ч яригдаж байгаа юм. 

Ногоон бүсэд болох арга хэмжээнүүдтэй дараах линкээр танилцана уу: https://heyzine.com/flip-book/5b49f38197.html

Та хөтөлбөртэй танилцаж, сонирхсон арга хэмжээндээ оролцоорой.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01