Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.08.18/ нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ.
2026 оны 8-р сарын 18-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.
2026 оны 8-р сарын 19-нөөс 2026 оны 8-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17…+22 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна