УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ СOP17 ХУРЛЫН ҮЕЭР ДЭЛГЭНЭ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир болон холбогдох албаныхан тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй B Contemporary Art Gallery (BCAG)-ийн уламжлалт CONTEMPORARY SERIES хамтарсан үзэсгэлэнг үзэж, залуу уран бүтээлчидтэй санал солилцов.

Уур амьсгалын өөрчлөлтийг шинжлэх ухааны тайлангаар бус, урлагийн мэдрэмжээр харж, илэрхийлж буй залуу уран бүтээлчдийн “Сүүлчийн зүүд” нэртэй үзэсгэлэн энэ удаад усны асуудлыг хөндөж буйгаараа онцлогтой.

Хүн байгалиас тусдаа оршдоггүй, өөрчлөлт бүр нь бидний дурсамж, айдас, итгэл, ирээдүйд нөлөөлдөг хэмээн илэрхийлсэн тус үзэсгэлэнд есөн уран бүтээлч өөр, өөрийн уран бүтээлийн хэлээр уур амьсгалын өөрчлөлтийн ул мөрийг өгүүлж байна.

Сүйрэл, алдагдсан цаг хугацааг, ирээдүйд үлдэх найдвар зэргийг өгүүлэх эдгээр уран бүтээлүүдээс хүн бүр өөр, өөр ухаарал, онцгой мэдрэмжийг авах боложмтой. Олон нийтийг соён гэгээрүүлэх, байгаль ээлтэй хандлага төлөвшүүлэхэд урлаг онцгой үүрэгтэй гэдгийг сайд Ц.Сандаг-Очир онцлов. 

Байгаль орчны асуудлыг хөндөн содон бүтээлээ нийтэд дэлгэж буй залууст яамны удирдлагын зүгээс талархал илэрхийлээд СОP17 хурлын үеэр олон нийтэд хүргэхэд дэмжин хамтран ажиллахаар боллоо.

• 2021 онд CONTEMPORARY SERIES #01–05 үзэсгэлэн "Агаар орчны бохирдлыг бууруулах" аяны хүрээнд,
• 2022 онд CONTEMPORARY SERIES #06–08 үзэсгэлэн "Усаа хэмнэж, эх дэлхийгээ хайрлая" уриатай,
• 2023 онд CONTEMPORARY SERIES #09 үзэсгэлэн "Эрх чөлөө ба энх тайван" сэдвээр,
• 2025 онд "Зураг биш зураг" үзэсгэлэн тус тус гаргажээ.

Энэ удаагийн CONTEMPORARY SERIES #11 – "СҮҮЛЧИЙН ЗҮҮД | УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛ" хамтарсан үзэсгэлэнтэй нийлээд 100 гаруй уран бүтээлчийн 200 гаруй бүтээлтэй болсон байна. Эдгээр уран бүтээлээс сонгон СОР17 хурлын үеэр олон нийтэд дэлгэн үзүүлэхээр боллоо. Мөн тэдний бүтээж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг өгүүлэх “Сүүлчийн зүүд” баримтат киноны нээлт болно. Уулзалтын үеэр “Алтай Таван Богд Өв Хамгаалах Сан”-гийн хэрэгжүүлж буй тус баримтат киноны Concept Trailer-ийг танилцууллаа.

Байгаль орчин, экологийн өөрчлөлт, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг орчин үеийн урлагийн олон талт илэрхийллээр хөндөн, урлагийн хэлээр дамжуулан олон нийтийн анхааралд хүргэхийг зорьж буй үзэсгэлэн болон баримтат кино СОР17 бага хурлын “Ногоон бүс”-ийн хөтөлбөрт орсон тул иргэд, олон нийт нээлттэй үзэж сонирхох боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01