БНХАУ-ын өмнөд хэсэг буюу Хонгконгийн газар нутагт 2026 оны долдугаар сарын 25-26-ны хооронд хоёр өдрийн турш хүчтэй хар салхи дайран өнгөрөх ба тус өдрүүдийн хуваарьт нислэгүүд долдугаар сарын 27-ны өдөр үйлдэгдэхээр болж хойшлогдлоо.
Долдугаар сарын 25-ны өдөр төлөвлөгдсөн ОМ2971 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг долдугаар сарын 27-ны 00:40 цагт OM2973 аяллын дугаараар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрнө. Тухайн өдөр буцах нислэг буюу ОМ2972 аялалын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг OM2974 нислэгийн дугаараар Хонгконгоос 05:55 цагт хөөрч, 10:35 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд бууна.
Долдугаар сарын 26-ны өдөр төлөвлөгдсөн ОМ297 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг долдугаар сарын 27-ны 02:30 цагт OM297A аяллын дугаараар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрнө. Буцах нислэг буюу ОМ298 аялалын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг OM298A нислэгийн дугаараар Хонгконгоос 07:45 цагт хөөрч, 12:25 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буух зохицуулалтыг тус тус хийв гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна