ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

Admin
1 цагийн өмнө

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр /2026.07.25/ Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн хална.

2026 оны 7-р сарын 25-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +38…+43 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +32...+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +31...+33 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +32...+34 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +30...+32 градус дулаан байна. 

2026 оны 7-р сарын 26-наас 2026 оны 7-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Говь, талын нутгаар үргэлжлэн халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +24...+29 градус, өдөртөө +36…+41 градус, бусад нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС УЛААНБААТАР- ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ӨӨРЧЛ… 19 минутын өмнө
НАЙМДУГААР САРД АГААРЫН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУН… 38 минутын өмнө
АВТО УГААЛГА, ҮСЧИН, ЭМИЙН САНГИЙН ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД БАЙГАЛ… 1 цагийн өмнө
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БО… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ, МАЛЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН… 20 цагийн өмнө
ДҮРВЭГСЭД… 20 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА 22 цагийн өмнө
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 23 цагийн өмнө
МИАТ ТӨХК ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА Өчигдөр
ОЮУТОЛГОЙН АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ БАРИМТТАЙ НЭЭЛТТЭЙ ТАНИ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 30-32 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… Өчигдөр
ОЛОН УЛСЫН БАГА, ДУНД АНГИЙН МАТEМАТИКИЙН ОЛИМПИАД МОНГОЛ УЛСАД АНХ УД… 2026/07/23
ИХЭНХ НУТГААР ХАЛЖ, АЛТАЙН ӨВӨР ГОВИОР 42 ХЭМ ХҮРНЭ 2026/07/23
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2026/07/22
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/07/22
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 2026/07/22
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ, LEXUS 600 АВТОМАШИНААР МЯ… 2026/07/13
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16