ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА


Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өчигдөр /2026.07.19/ боллоо. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдлыг хангах хүрээнд телевиз, радио, хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын хариу арга хэмжээ, салбар дундын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Үндэсний аюулгүй байдал бол зөвхөн газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаас гадна Монгол хүний үнэт зүйл, үндэсний ухамсар, төрдөө итгэх итгэл, нийгмийн эв нэгдэл, үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдал нь улсын тусгаар тогтнолын үндэс суурь нь мөн. Хэрэв иргэд төрдөө итгэхээ больж, гэр бүл задарч, хүүхэд, залуучууд хортой агуулгын нөлөөнд автаж, үндэсний өв соёл, үнэт зүйл доройтвол тусгаар тогтнолын дархлаа ганхах болно. Иймд мэдээллийн орчин, цахим орчны аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай болж байна” хэмээсэн юм.

Салбар дундын ажлын хэсгийг байгуулснаар хүүхэд залуучуудыг мэдээллийн хортой агуулгаас хамгаалах, оюун санаа тусгаар тогтнол, үндэсний дархлаа, өв соёл, уламжлалт үнэт зүйлийг хамгаалахаас гадна гэр бүл болон монгол төрийн оршихуйн баталгаа, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, хууль сахиулах байгууллагын нэр хүнд төрийн институтын дархлаа бий болох юм.

Хуралдааны төгсгөлд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Гэхдээ бид нэг зарчмыг тодорхой баримтална. Хууль бус агуулгатай тэмцэх нэрийн дор иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх болон хэвлэл мэдээллийн редакцын хараат бус байдалд хууль бусаар халдаж болохгүй. Төрийн зохицуулалт нь үзэл бодлыг хянах бус, харин хуулиар хориглосон тодорхой үйлдэл, гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эрхэд халдсан агуулгыг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцоход чиглэнэ. 

“Хортой агуулга” гэсэн ерөнхий, тодорхойгүй ойлголтыг иргэний шүүмжлэл, өөр байр суурь, хэвлэл мэдээллийн хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болгож болохгүй. Хязгаарлалт бүр хуульд тодорхой заасан үндэслэлтэй, зайлшгүй шаардлагатай, зорилгодоо нийцсэн, хүний эрхийн баталгааг хангасан байна. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын шаардлага, насны баталгаажуулалт, эцэг эхийн хяналт, цахим платформын хариуцлага, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар нөхцөл байдлыг бодит баримтад үндэслэн үнэлж, байгууллага бүрийн чиг үүргийг тодорхой болгож, хэрэгжих боломжтой, хугацаа, хариуцах эзэн, үр дүнгийн шалгууртай арга хэмжээний төлөвлөгөө гаргана” гэж мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01