Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Мөнгөн медаль
• Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
• М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
• Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
• Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч тус тус хүртсэн байна.


2026 оны 7 дугаар сарын 10–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна