Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны 7-р сарын 16-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
2026 оны 7-р сарын 17-ноос 2026 оны 7-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 18, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна