ГОВЬ ЦӨЛИЙН НАЙДВАР

Admin
8 цагийн өмнө

Говийн бор хөрс нэн эмзэг, шимт хөрсний зузаан нь маш нимгэн. Ийм бүтэцтэй хөрс хэдэн арван жилдээ эргэн сэргэхгүйгээр доройтолд ордог онцлогтой. Дэлхийн эх газрын 11 хувийг гандуу газар нутаг эзэлдэг бөгөөд энэ нь биологийн маш олон янз байдлыг тэтгэж байдаг юм. Эдгээрийн зарим нь дэлхийн хэмжээнд ховордож, устах аюулд өртсөн зүйлүүд багтдаг. Эрдэмтдийн тодорхойлсноор, гандуу газар нутаг нь маш бага хур тунадас унадаг газрыг хэлдэг бөгөөд биологийн олон янз байдлыг тэтгэж байдаг увидастай. Зарим нь дэлхийд ховордож, бүр устах аюулд өртсөн төрөл зүйлүүд багтдаг юм. Уур амьсгалын ийм хуурай нөхцөл нь шим тэжээлтэй ургамал ургах, ач холбогдол өндөр ашигт малтмал бүрэлдэн бий болох нөхцөл бүрдүүлдэг онцлогтой. Иймдээ ч Монголын говь дэлхийд данслагдаж, хадгалан хамгаалах учиртай нэг нутагт тооцогддог. Гэтэл цөлжилт жилээс жилд жин даран хүрээгээ тэлсээр байна.

ГАЗРЫН ДООРХ УС ЯМХ ЯМХААР ДООШИЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Өлзийт суманд малын эмчээр 40 гаруй жил ажилласан Д.Жаргалсайхан ийн өгүүлэв. Тэрээр “Гидрогеологийн мэргэжилтнүүд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийг хамарсан өргөн хүрээний судалгааг олон жил хийсэн. Би тэдэнтэй уулзах бүртээ "Усны түвшин ямар байна?" гэхээр "Ямх ямхаар доошилж байна" л гэдэг. Өлзийт сум аймгийн газар нутгийн бараг тавны нэгийг эзэлдэг ч малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн. Манай малчдын нүүдлийн хэв маяг өөрчлөгдөж байна. Өвсөө айлын малд идүүлэхгүйн тулд бэлчээрээ сахиад нүүхээ больж байна. Айл болгон дуртай газраа худаг гаргах боллоо. Энэ нь улам хуурайших, усны түвшин доошлох бас нэг шалтгаан” хэмээв.

КОП17 бэлтгэл ажлын хүрээнд олон талын ойлголт, нэгдсэн мэдээллийг орон нутгийнханд хүргэх ажлыг КОП17 Үндэсний хорооны ажлын алба, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (UNESCO), “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ) хамтран Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт зохион байгуулсан билээ. Олон хүчин зүйлээс шалтгаантай газрын доройтлыг бууруулах, бэлчээрээ сэргээх, усаа нөөцлөхийн тулд ахуй амьдралынхаа алхам тутамд хийж хэрэгжүүлэх боломжийг, хамтдаа хамгаалахыг нутгийн удирдлага, төр, төрийн бус байгууллагууд, иргэд, малчдад ойлгуулж, чиглүүлэх ажил тун чухал.

Д.Жаргалсайхан цааш өгүүлэхдээ “Хамгийн гол нь хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Цөлжилтөд уур амьгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, бэлчээрийн зохисгүй ашиглалт, малын хэт өсөлт, усны буруу хэрэглээ бүгд нөлөөлж байна. Хэрэв иргэдийн ухамсар, хандлагыг өөрчлөхгүй бол цөлжилтийг зогсоож чадахгүй. Байгаль анхааруулсаар байгаа дохиог ойлгож, цаг алдалгүй арга хэмжээ авах нь бидний үүрэг. Миний хувьд КОП17 хурал Монголд маш том боломж гэж харж байна. Цөлжилтийг бид олон жил ярьсан. Харин одоо дэлхий нийтээрээ ирж, газар дээр нь нөхцөл байдлыг харах нь. Манайх шиг хуурай, гандуу бүс нутагт амьдардаг хүмүүсийн амьдрал, туршлагатай танилцаж, сонсох хэрэгтэй. Малчин, малын эмч, усны инженер, нутгийн иргэд бүгд өдөр бүр байгальтайгаа нүүр тулж амьдардаг учраас өөрсдийн гэсэн үнэтэй мэдлэгтэй түмэн” гэв. 

НОГООН ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ИРГЭНИЙ НИЙГЭМ

…Өмнөговийн малчид урин хавраар соёолох өвсөө ”тоолон” баярлаж, үүлний сүүдэр, хурын үнэрийг андан тандан хүлээдэг юм. Элсэн манхан, халуун зун энэ нутгийн нэгэн өнгө. Гэхдээ цөлийг амьгүй хэмээн эндүүрэв. Амьдралын үнэ цэнийг хамгийн тод мэдрүүлдэг нутгийн нэг бол Өмнөговь аймаг. Энд нэг булаг ширгэхэд нүүдлийн зам нь солигдож, бэлчээр нь хумигдаж, малчдынх нь ахуй амьдрал хүртэл даган өөрчлөгдөж байдаг юм. Угтаа газрын доройтол, цөлжилт зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний амьдрал, эдийн засаг, соёлын харилцан уялдаатай асуудал юм.

Иймээс газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцлийг зөвхөн төрийн бодлогоор шийдвэрлэх боломжгүй. Нутгийн иргэдийн оролцоо, малчдын уламжлалт мэдлэг, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга хамтдаа байж бодит өөрчлөлтийг бий болгоно. Орон нутагт хамгийн ойр ажиллаж, иргэдийн санал, хэрэгцээг бодлого боловсруулагчдад хүргэдэг, шинжлэх ухааны мэдлэгийг бодит амьдралтай холбох гол гүүр нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Говийн бүсийн уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа газрын нэг "Пипл ин Нийд" ОУТББ, Европын Холбооны санхүүжилттэйгээр "Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь" буюу “Хос шилжилт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

"Пипл ин Нийд" ОУТББ-ын төслийн менежер Б.Бат-Эрдэнэ:

“Хос шилжилт” төсөл нь Монгол Улсад ногоон хөгжил болон цахим  шилжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор дэмжих зорилготой төсөл юм. Манай төсөл 2026 оноос Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Хос шилжилт төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон цахим шилжилтийн бодлогод илүү үр нөлөөтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газрын доройтол, цөлжилтийн эсрэг тэмцэл зөвхөн нэг байгууллага эсвэл нэг салбарын хийх ажил биш. Хамгийн тогтвортой шийдэл нь орон нутагт ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын чадавх, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог бэхжүүлэхэд оршдог гэж ярилаа.

Ногоон шилжилтийн хувьд байгалийн нөөцөө хамгаалах, тогтвортой ашиглах, ногоон, тогтвортой ирээдүйг бүтээж үлдээх тухай юм. Харин цахим шилжилт нь орчин үеийн цахим хэрэгсэл, өгөгдөл, мэдээллийн сувгуудыг үр дүнтэй ашиглан шинжлэх ухааны мэдээлэл, орон нутгийн мэдлэг, сайн туршлагыг илүү хурдан холбож, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Төслийн менежер Б.Бат-Эрдэнэ, “Монгол Улс COP17-г зохион байгуулж байгаа энэ цаг үед нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудын туршлага, санал санаачилга олон улсын хэлэлцүүлэгт хүрэх нь хамгийн үнэ цэнтэй хувь нэмрийн нэг гэж бид харж байна” хэмээн онцлов.

“Хос шилжилт” төсөлд хамрагдаж буй “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:

-Манай байгууллага уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын газар, бэлчээр, усны эрх, амьжиргаа, оролцооны эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Дэлхий нийтээрээ цахим шилжилтийн эрин үед иргэний нийгмийн байгууллагууд ч үйл ажиллагаа, харилцаа холбоо, нөлөөллийн арга барилаа шинэчлэх шаардлагатай болсон. "Пипл ин Нийд" байгууллагын "Хос шилжилт" хөтөлбөр нь манай байгууллагын цахим чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд үнэтэй дэмжлэг болж байна. Үүний зэрэгцээ манай байгууллагын бас нэгэн чухал зорилго бол уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн нөлөөлөлд өртөж буй малчдын газар, бэлчээрийн эрхийн асуудал, тэдний бодит туршлага, санал шийдлийг үндэсний болон олон улсын бодлогын хэлэлцүүлэгт хүргэх явдал юм.

Ялангуяа КОП17-ын хүрээнд малчдын дуу хоолойг илүү зохион байгуулалттайгаар хүргэж, бодлогын шийдвэрт тусгуулахад иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал гэж бид үздэг. Энэ утгаараа "Пипл ин Нийд"-ийн "Хос шилжилт" төсөл нь манай байгууллагын цахим шилжилтийг дэмжихийн зэрэгцээ малчдын эрхийн асуудлыг олон улсын бодлогын түвшинд хүргэх үйл ажиллагааг бэхжүүлэх хоёр чухал зорилгыг бодитоор дэмжиж буй үнэ цэнтэй хамтын ажиллагаа юм. Энэхүү дэмжлэгийн үр дүнд илүү олон малчны дуу хоолой бодлого, шийдвэр гаргах түвшинд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна гэж ярилаа.

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ-ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ

…Байгаль хэрхэн “өвдөж” байгаагаа хэлдэггүй юм. Харин хэрхэн өөрчлөгдөж байгаагаа өдөр бүр харуулдаг юм. Тал, говийн уулзвар Говьсүмбэрийн нутагт гангийн давтамж, үргэлжлэх хугацаа нь улам бүр уртассаар. Усных нь ундарга дундран доошлохын хэрээр ургах өвс нь сийрэгжин жижгэрч байна. Салхи, шуургагүйгээр төсөөлөхийн аргагүй Дорноговь нутагт дөрвөн улирлынх нь өнгө жилээс жилд хувьсан өөрчлөгдсөөр. Хөрсөнд нь чийг хурахаа больж, худгийнх нь ус илтэд дундран доошлохын хэрээр нүд алдрам бэлчээр нь зуны сардаа шаргалтан өнжих болов.

Тэгвэл илүү өргөн хүрээнд харъя. Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээр 1.3 тэрбум хүний амьжиргааг тэтгэж, жил бүр 21.0-47.0 их наяд ам.долларын өгөөж өгдөг талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын тайланд дурджээ. Гэвч үнэт нөөцийн бараг тал хувь нь доройтолд өртөөд байгаа нь зөвхөн байгаль орчны бус, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн өмнө тулгамдсан томоохон сорилт болон хувирав. Чухам иймд үед Монгол Улс КОП17-ыг эх орондоо зохион байгуулснаар бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн асуудлыг дэлхийн төвд авчирч, сайн туршлага, инновацийг нэвтрүүлэх, байгаль хамгааллын салбарт хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэх онцгой боломж, шинэ түүх бичигдэх учиртай юм.   

“Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн (GIZ) төслийн зохицуулагч Н.Жавхлан:

-“Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” Монгол Улсын Засгийн газарт газрын тогтвортой менежмент, бэлчээрийн засаглал, эдийн засгийн чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Мөн хурлын үеэр танилцуулах "Rangelands Rising: Investing in Sustainable Global Restoration" олон улсын тайланг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Газрын доройтлын эдийн засгийн санаачилга (ELD), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн (ILRI)-тэй хамтран боловсрууллаа. Тайлангийн хамгийн чухал дүгнэлт нь бэлчээрийг зөвхөн экологийн нөөц бус, дэлхийн эдийн засгийн үнэт хөрөнгө гэж үзэх шаардлагатайг онцолсон нь бидний хувьд маш чухал гэв. 

Бэлчээрийн нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7-30 ам.долларын өгөөжийг бий болгодог гэдэг. Газрын доройтлыг бууруулахад зориулсан хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлтийн үр ашиг зөвхөн бэлчээрээр хэмжигдэхгүй. Малчдын амьжиргаа сайжирч, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, усны нөөц мөн хамгаалагдана. Харин ийм өөрчлөлтийг хийх, сэргээн амьдруулах хүч нь иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд, малчдын оролцоо, тэдний уламжлалт мэдлэг гэдгийг олон улсад батлах үлдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01