НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ


Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК өнөөдөр /2026.06.25/ Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. 

Ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, ИНҮТ  ТӨХХК-ийн захирал Э.Энхзориг, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр тэргүүтэй салбарын төлөөллүүд оролцов.

ИНҮТ ТӨХХК нь  Худалдаа хөгжлийн банк хооронд “Зээлийн эрх нээх гэрээ”, Худалдаа хөгжлийн банк, Bpifrance банк хооронд “Санхүүжилтийн гэрээ”, “ИНҮТ” ТӨХХК, “Thales” компани хооронд “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хугацаа сунгах баримт бичиг”-т тус тус гарын үсэг зурсан юм.

Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance болон Монголын санхүүгийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг болох Худалдаа хөгжлийн банктай хамтран босгож буй экспортын зээл юм. Энэ нь төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн чадавх, олон улсын итгэлцлийн шинэ түвшинг харууллаа.

 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хувьд онцгой чухал өдөр тохиож байгааг онцлон тэмдэглээд “Бид 30 гаруй жилийн өмнө олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодит агуулгаар хэрэгжүүлж эхэлж байна. Энэхүү гэрээ нь зөвхөн нэг төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэж буй хэрэг бус, харин Монгол Улсын иргэний нисэхийн салбарын дараагийн хөгжлийн суурийг тавьж буй стратегийн ач холбогдолтой алхам юм” гэв.

Систем, тоног төхөөрөмжийг агаарын хөдөлгөөний удирдлагын технологиор дэлхийд тэргүүлэгч Thales компани нийлүүлэх бөгөөд уг шинэчлэл нь агаарын зайн аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах суурь болох юм.  Энэ оноос эхлэн агаарын навигацийн хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг 50 хувиар бууруулах шийдвэр гарсан нь салбарын тулгамдсан төсөл, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжийг нээж өгсөн. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцид нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын гишүүн болсон цагаас хойш уг орлогоо олон улсын жишгийн дагуу салбартаа дахин санхүүжилт хийж эхэлж байна.

Цаашид ИНҮТ  ТӨХХК нь агаарын навигацийн орлогыг иргэний нисэхийн салбарт бүрэн зориулах, ИКАО-ийн аюулгүй байдлын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлэх, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч зэрэг мэргэжилтэн бэлтгэх ажлыг тууштай үргэлжлүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийт 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 9 агаарын хөлгийг түрээсээр ашигладаг бөгөөд түрээсийн төлбөр өндөр байгаа нь компанид санхүүгийн хүндрэл учруулахын зэрэгцээ үр ашиггүй байдлыг бий болгож байна. Иймд цаашид үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн санхүүжилтийг шийдвэрлэх, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөх, асуудлыг эрчимжүүлж ажиллахыг тодотгов.

Монгол Улс өнгөрсөн онд иргэний нисэхийн салбараа үндэслэн хөгжүүлсний 100 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд дэлхийн 51 улстай Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 2025 онд агаарын тээврээр 2.4 сая зорчигч үйлчлүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь салбарын тогтвортой өсөлтийг харуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26