МИАТ-ЫН МЭДЭЭЛЛЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ


Зам, тээврийн яамнаас салбар, нэгжүүдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор  Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр /2026.06.15/ 10 цаг 30 минутад  Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч,  Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэлсэн юм. 

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн  компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж хэлсэн үгэндээ “Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй Монгол Улсын Зам, тээврийн яаманд талархал илэрхийлье.  Нэгэн зууны түүхтэй  нисэх хүчнээс салбарлан хөгжсөн  Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, Сүхбаатарын одонт  МИАТ ТӨХК нь энэ жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна.  Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийн зэрэгцээ  орон нутгийн чиглэлд хуваарьт нислэгүүдийг амжилттай үйлдэж, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар, нислэгийн сүлжээгээ тасралтгүй хөгжүүлэн ажиллаж ирлээ.

Өнөөдөр агаарын тээвэр нь зөвхөн зорчигч тээвэрлэх үйлчилгээ бус улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал хүчин зүйл болж байна. Иймээс бид нислэгийн чиглэлээ өргөжүүлэх, үйлчилгээгээ сайжруулах, аюулгүй байдлын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч,  Олон улсын газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудитыг 99.8 хувийн үнэлгээтэй, амжилттай давлаа. Мөн  энэ өдрүүдэд Европын холбооны   олон улсын аюулгүй байдлын  аудитад шалгуулж байна. Тус  аудитаар гэрчилгээжсэнээр Монгол Улс  хөрш орноосоо гадна гуравдагч орны карго тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой  болж байна. 
2026 он олон улсын авиа компаниудын хувьд сорилтын жил болж байна. Манай хамт олон энэ жил  Ойрх Дорнодын дайны бүсээс  Монгол Улсынхаа  иргэдийг татан авах үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн нийслэлчүүд, иргэд та бүхэн зам тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцахын сацуу Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн асраар зочилж, нисгэгч, бүхээгийн ажилтны ажил мэргэжлийн онцлог, онгоцны тийзийн үйлчилгээ, бусад мэдээ, мэдээлэлтэй илүү ойр танилцаж, санал хүсэлтээ хүргэж, хамтдаа хөгжлийн талаар ярилцах боломж бүрдэж байна. Иргэдийн санал хүсэлт, шүүмж  бол бидний үйл ажиллагааны хамгийн чухал зүйл юм.
МИАТ ТӨХК нь цаашид ч  аюулгүй, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно” гэв. 

Монгол Улсын нисэх хүчин 1956 оны долоодугаар  сарын 7-ны өдөр УБ-Мөрөн-Ховдын чиглэлд Ан-2 онгоцоор зорчигч тээврийн анхны нислэг хийснээр  агаарын тээврийн бие даасан салбар болон хөгжсөн түүхтэй. 

Харин  1993 онд төрийн өмчит  компанийн бүтэц зохион байгуулалтад шилжиж, улмаар  МИАТ компани бий болжээ. Энэ онд тус компанийн 70 жилийн  түүхт ой тохиож байгаа юм.  

Өнгөрсөн хугацаанд тус хамт олон  516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн онд гэхэд  2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд  хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн нь  өмнөх онуудтай  харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлттэй ажиллаж байна. 

Нийслэлийн иргэд та бүхэн тав талбай дахь Зам тээврийн яамны нээлтийн хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж, МИАТ ТӨХК болон бусад салбар нэгжүүдийн мэдээллийг нэг дороос цогцоор нь хүлээн авч, тус салбарын ажил мэргэжлийн онцлогтой танилцах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26