Баян-Өлгий аймгийн Алтай сум, Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчний шинэ SAT-1 хэвшил оношлогдоод байна.
Дэлхий дахинд болон манай улстай хил залгаа бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ "SAT-1" хэвшил хурдацтай тархаж байгаа бөгөөд албан ёсны мэдээллээр БНХАУ-ын Шинжаан аймаг, Ойрхи Дорнод, Турк зэрэг улсуудад бүртгэгдсэн байгаа юм.
Шүлхий өвчний шинэ "SAT-1" хэвшил агаар дусал, машин техник, хүн, болон зэрлэг амьтдаар маш хурдан дамжин халдварладаг, хоруу чанар нэн өндөр хүнд төрлийн вирус юм.
Халдвар гарсан сумын нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан тул Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлгийн хамтарсан постуудын шаардлагыг биелүүлэхийг иргэдэд сануулж байна.
Мөн зуны аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан халдварын эрсдэлтэй бүс нутгуудаар дайран өнгөрөх аяллын маршрутаа өөрчилж, хориглосон чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна