МЭДЭГДЭЛ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдье.
“МИАТ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан энэхүү өөрчлөлтөд хүлээцтэй хандан ойлгож буйд талархал илэрхийлье.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна