НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр /2026.05.18/ нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

2026 оны 05-р сарын 18-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан байна.

2026 оны 5-р сарын 19-нөөс 2026 оны 5-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж шөнөдөө Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар дулаарна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01