ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнг өнөөдөр /2026.05.13/ Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагналаа.

Монгол Улсын гавьяат хуульч Ч.Нямсүрэн нь хууль зүй, боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны салбарт тасралтгүй 44 жил үр бүтээлтэй ажиллаж, хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч юм.

Тэрбээр 1976 онд ажлын гараагаа эхэлж, 1991 оноос эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хийж, энэ хугацаанд 1995 онд “Эрх зүй, төрийн онолын зарим асуудал” нэг сэдэвт бүтээл, 1997 онд “Эрх зүй, төрийн ерөнхий онол” сурах бичгийг туурвин хэвлүүлжээ. Улмаар 2001, 2004 онд нэмэлт, засвар оруулан дахин хэвлүүлсэн энэхүү бүтээл нь хууль зүйн болон нийгмийн ухааны их, дээд сургуулиудын заавал судлах сурах бичгээр хүлээн зөвшөөрөгдөж, хуульч мэргэжил эзэмшиж буй оюутнуудын мэргэжлийн суурь бүтээл, “цагаан толгой” хэмээн үнэлэгдэж, 2001 онд хууль зүйн салбарын тэргүүний сурах бичгээр шалгарч байв.

Ч.Нямсүрэн 2005 онд “Гэмт хэргийн хохирогч судлал” хэмээх эрдэм шинжилгээний томоохон бүтээлийг хэвлүүлсэн нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах онолын үндсийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан судалгааны ажил болсон юм. 

Мөн 2010 онд “Эрх зүйн ерөнхий онол: үндсэн ойлголт, тулгамдсан асуудал”, 2026 онд “Эрх зүйт хуулийн эрэлд” зэрэг бүтээлүүдийг бие даан туурвиж, шинжлэх ухааны олон арван бүтээлд хамтран зохиогчоор оролцжээ. Түүнчлэн Эрх зүйн онол, Төрийн онол, Эрх зүйн философи, Эрх зүйн социологи, Үндсэн хуулийн эрх зүй, Хууль зүйн техник, Гэмт хэргийн хохирогч судлал зэрэг хичээлийн агуулга, стандартыг шинэчлэн боловсруулж, олон мянган хуульч, судлаачдыг бэлтгэн хүмүүжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны олон арван өгүүлэл туурвисан нь ОХУ, АНУ, БНХАУ, Украин, Латви зэрэг улсад хэвлэгдсэн бөгөөд хууль зүйн найман доктор, 40 гаруй магистр, судлаачийг удирдан хамгаалуулсан байна.

Тэрбээр НҮБ, Ханнс Зайделийн сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрүүдэд удирдагч, судлаачаар ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомж, хүний эрх, эрүүгийн эрх зүй, хохирогчийн эрхийн хамгаалалтын чиглэлээр томоохон судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн байдаг.

Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны салбарт үнэтэй, бодит хувь нэмэр оруулж, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарт олон арван шавь, судлаачдыг бэлтгэн хүмүүжүүлсэн Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, Монгол Улсын гавьяат хуульч Ч.Нямсүрэн ийнхүү Гавьяат хуульч цол хүртлээ. 


0
angry
3
care
0
haha
1
liked
10
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.187
2026/05/14
0
0
Гавьяат хуульч таньд халуун баяр хүргэе. Эрүүл энхийг хүсье.
Хариулах
103.168.34.249
2026/05/13
0
0
Баяр хүргие
Хариулах
202.9.46.72
2026/05/13
0
0
Баяр хүргэе
Хариулах
66.181.185.83
2026/05/13
0
0
Нүдээ олсон шагнал баяр хүргэе
Хариулах
122.201.31.126
2026/05/13
0
0
Баяр хүргэе ээ
Хариулах
202.21.109.33
2026/05/13
0
0
Нагац ахдаа баяр хүргэе. Эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе
Хариулах
103.229.121.167
2026/05/13
0
0
Нутгийн хуульч .Нямсүрэн гавьяат хуульч болсонд баяр хүргэе.
Хариулах
Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 21 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 22 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26