Ч.ИДЭРЖАВХЛАН: МИАТ КОМПАНИ ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Admin
6 цагийн өмнө

МИАТ ТӨХК-д хэрэгжүүлж буй ISO 45001:2018 Олон улсын стандартын талаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Идэржавхлантай ярилцлаа.

-МИАТ ТӨХК ISO 45001:2018 Олон улсын стандартыг нэвтрүүлээд хагас жил болох гэж байна. ISO стандартыг хэрэгжүүлэхийн давуу тал, ач холбогдол нь юу вэ?

-МИАТ ТӨХК-д хэрэгжүүлж буй ISO 45001:2018 олон улсын стандарт нь эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол аваар, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Үүний зэрэгцээ, тус стандарт нь манай байгууллагын хамтрагч, түнш байгууллагуудтай харилцах харилцаанд итгэлцэл бий болгох, аюулгүй, найдвартай хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлчилгээний чанар болон байгууллагын нэр хүндийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Олон улсын иргэний агаарын тээврийн томоохон компаниуд энэхүү стандартыг мөрдөн ажилладаг бөгөөд МИАТ ТӨХК нь тэдний жишигт нийцүүлэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байна. Бид зөвхөн ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас гадна нислэгийн аюулгүй ажиллагааг бүхэлд нь авч үздэг. Энэ хүрээнд нисгэгч, инженер техникийн ажилтнаас эхлээд зорчигч бүрийн аюулгүй байдал цогцоор хангагдах нөхцөл бүрдэж байна. Цаашлаад энэхүү стандартын хэрэгжилт нь манай компанийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай гэж үзэж байна.

-ISO стандартыг нэвтрүүлэхдээ ямар байгууллагаар баталгаажуулсан бэ?

- Бид ISO стандартыг нэвтрүүлэхийн өмнө шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж, тусгай ажлын хэсэг байгуулан нэг жилийн хугацаанд үе шаттайгаар ажилласан. Үүний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сард MonCertf байгууллагаар олон улсын стандартын анхдагч аудитыг хийлгэж, баталгаажуулалт авсан. Мөн Францын AFNOR Group-ын сертификатыг авч, давхар баталгаажуулсан. AFNOR Group нь 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын байгууллага юм. Энэ нь МИАТ ТӨХК олон улсын стандарт, шаардлагад нийцэж байгааг нотолсон чухал үзүүлэлт бөгөөд бид зөвхөн дотооддоо бус, олон улсын түвшинд итгэлцлийг бэхжүүлж чадсаны бодит баталгаа гэж харж байна.

-Аливаа стандарт ажилтан бүр мөрдөж байж хэрэгждэг онцлогтой. Үүнд компанийн удирдлагын баг хэр анхаардаг вэ?

-ISO стандартын хэрэгжилтийг хангахад байгууллагын бүх түвшний оролцоо чухал. Тиймээс манай удирдлагын баг стандартыг хэрэгжүүлэхийн үр нөлөө, ач холбогдлыг ажилтнуудад таниулах, сурталчлах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх чиглэлд тогтмол анхаарч ажиллаж байна. Бид стандартыг нэвтрүүлснээр зогсохгүй, тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор шаардлагатай төсөв, санхүүжилтийг баталж, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамруулах, амралт, сувиллын хөтөлбөрт үе шаттайгаар хамруулж байна. Мөн энэ оны дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг компанийн хэмжээнд зохион байгуулж, саяхан дүгнэн, идэвх санаачилгатай оролцсон ажилтнуудыг урамшууллаа. Энэ нь стандартыг байгууллагын соёл болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээний нэг юм.

-МИАТ компанийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого юунд чиглэдэг вэ?

-Манай байгууллага Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) чиглэлээр нийт таван үндсэн бодлого дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд агаарын тээврийн үйл ажиллагаанд ISO 45001:2018 стандартад нийцсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, дотоод аудитыг тогтмол зохион байгуулан, хэрэгжилтийг тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн ажлын онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл буруутгах хандлагад суурилсан тайлагналын соёл, урамшууллын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байна. Бид аюул, эрсдэлийг мэдээлэх эерэг соёлыг ажилтнууддаа төлөвшүүлэх, ХЭМАБ-ын шаардлага хангаагүй тохиолдолд ажлыг зогсоох эрхийг ажилтан бүрд олгох бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ нь ажилтан өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах, шаардлагатай үед шуурхай шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн ажилтнуудын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг зөвшөөрөгдөх түвшинд байлгах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогыг ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26