Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд байгуулсан 12 дэд хорооны үйл ажиллагаа, төлөвлөгөө, гүйцэтгэлийн явцын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлох хуралдаан хоёр өдөр болж өндөрлөлөө.

Хоёр дахь өдрийн хуралдаанд Зам, тээвэр, логистикийн дэд хороо, Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хороо, Байр, барилга байгууламжийн дэд хороо, Визний асуудал хариуцсан дэд хороо, Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хороо, Ногоон бүс хариуцсан дэд хорооны гишүүд оролцож, тайлан, төлөвлөгөө, гүйцэтгэлийн явц, тулгамдсан асуудлаа танилцуулав.

Хуралдааны төгсгөлд БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир дэд хороодод хамтарсан хурал хийж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, ажил орхигдуулахгүй давхардуулахгүй байх, уялдаа холбоогоо сайжруулж, илүү эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна