Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг 2026 оны нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулж байна.












Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, дүүргүүдийн 1000 жижиг дунд үйлдвэр эрхлэгч 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж байгаа онцлогтой.
Тус үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна