У.ХҮРЭЛСҮХ: УЛС МОНГОЛЫН МИНЬ ЦОГ ХИЙМОРЬ БАДАРЧ, ДАЯН ДЭЛХИЙ АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Хүн төрөлхтний түүхийн хүрд нэгэн оныг үдэж буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр бол гэр бүл, айл өрх, улс үндэстнээрээ ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг хүн төрөлхтний баяр билээ.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна.

Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргаж, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

Ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ.

Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар ханган, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Улиран одож буй 2025 онд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэл нэгэн хэмнэлд цохилох баярын энэ үдэш шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж буй монгол түмэндээ хайр хүндлэл, амжилт бүтээл, урам зоригоор бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Төрийн тэргүүн тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 20 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16