НУТГИЙН БАРУУН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, ӨМНӨД БОЛОН ТӨВ ХЭСГЭЭР ХАЛНА


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

6-р сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, нутгийн өмнөд болон төв хэсгээр хална.

2025 оны 6-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

2025 оны 6-р сарын 17-ноос 6-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17...+22 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө +7..+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар хална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.03.16-0… 1 цагийн өмнө
​ ХҮҮХДИЙН ДААХИЙГ ҮРГЭЭХДЭЭ АНХ ГАР ХҮРЧ БАЙГАА ХҮН ЮУГ БОДОЖ ЕРӨӨХ Ё… 1 цагийн өмнө
АНУ ЦАХИЛГААН СТАНЦУУД РУУ НЬ ДОВТОЛБОЛ ИРАН ОЙРХИ ДОРНОДЫН УС, ЭРЧИМ … 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН 5 цагийн өмнө
КАЗАХ ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛОВ 22 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч... Өчигдөр
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА Өчигдөр
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ Өчигдөр
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… Өчигдөр
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… Өчигдөр
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 2026/03/21
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 2026/03/21
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 2026/03/21
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/03/21
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… 2026/03/20
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… 2026/03/20
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА 2026/03/20
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… 2026/03/20
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… 2026/03/20
Их Уншсан
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН Өчигдөр
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… Өчигдөр
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч... Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… 2026/03/20
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ Өчигдөр
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 2026/03/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА Өчигдөр
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15