ХЭНТИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Нэгдүгээр сарын 15-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 2025 оны 1 дүгээр сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -27…-32 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -8…-10 градус хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 16-наас 1-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 18-нд Монгол-Алтайн уулсаар, 19-нд Алтайн салбар уулс, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЁКОЗҮНА ХООШЁОРЮҮГИЙН ДЭВЖЭЭНД БЕКХЭМИЙН ХҮҮ НАЙЗ БҮСГҮЙНХЭЭ ХАМТ ЗОЧЛ… 28 минутын өмнө
Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ 45 минутын өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ БОЛГОНО 56 минутын өмнө
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ХҮНД ДААЦЫН АВТОЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД… 1 цагийн өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 1 цагийн өмнө
АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ОЛГОНО 1 цагийн өмнө
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 4 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 6 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 9 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 9 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 10 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 20 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… 2026/02/02