ҮНДЭСНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛАХ, ЭКСПОРТЛОХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ


“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ -2024, ЕВРОПЫН ХОЛБООНД” арга хэмжээ Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Бельги улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагджээ. 

Арга хэмжээний хүрээнд Европын Холбооны Жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбоо /SME United/-нд зочилж, Байгууллагын бодлого, хуулийн асуудал хариуцсан захирал х.София Закаритай албан уулзалт хийсэн байна. 

Уулзалтад Брюссель дэх Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Төмөрбат, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Мишээл Экспо ХХК-ийн ахлах менежер З.Одонтуяа, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл, Бельги дэх ЭСЯ-ны дэргэдэх Монголын Бизнес Консул ТББ-ын ерөнхийлөгч Ц.Адьяа, нарийн бичгийн дарга Н.Төмөр-очир болон албаны бусад хүн оролцжээ. 

Арга хэмжээний эхэнд Байгууллагын бодлого, хуулийн асуудал хариуцсан захирал х.София Закари Европын Холбооны Жижиг дунд үйлдвэрлэлийн холбооны бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газартай дээрх асуудлын хүрээнд Европын орнуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт хийх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

Монголын талаас үндэсний бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах, экспортлох боломж, хөрөнгө оруулагч татах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн туршлага судлах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Цаашид дээрх асуудлын хүрээнд Европын бусад орнуудад Монголын Бизнес Консулаар дамжуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

Европын Холбооны Жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбоо нь 30 гаруй орны 70 орчим гишүүн байгууллагатай, гар урлал, ЖДҮ эрхлэгчдийн холбоо юм. Ажил олгогчдод хүлээн зөвшөөрөгдсөн тус байгууллага нь Европ дахь 22,5 сая ЖДҮ эрхлэгчдийг Европын холбоонд төлөөлдөг аж. Мөн Европын болон олон улсын түвшинд стандартчиллын үйл явцад жижиг дунд үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалдаг байна.

Тус холбоо нь Европын байгууллагууд, бусад оролцогч талууд болон Нийгмийн яриа хэлэлцээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн сонирхлыг илэрхийлэх, сүлжээ, чадавхийг бэхжүүлэх, төслүүдэд төлөөлөх гэсэн үндсэн гурван үүрэгт анхаарч ажилладаг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 15 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26