КАРЛСЕН: САЛАХТАЙ ШАТАР ДУРТАЙЯА НҮҮНЭ ШҮҮ...


Дэлхийн шатрын аварга, Норвегийн цэл залуухан их мастер Магнус Карлсен 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцохоор Их Британийн нийслэл Лондонд ирээд байгаа ажээ.

Шатрын ертөнцийн хамгийн том хүн ирсэнийг далимдуулаад Английн сэтгүүлчид Премьер лигийн хөлбөмбөгчидтэй, жишээлбэл “Ливерпүүл”-ийн Мохамед Салахтай ганц ч болтугай өрөг нүүх эсэхийг лавлажээ. Карлсен бол хөлбөмбөгт дуртай, “Реал Мадрид”-ын үнэнч фанатын хувьд хөлбөмбөгчидтэй шатар нүүх саналыг тун дуртайяа хүлээн авна гэдгээ хэлсэн байна.

“Тийм боломж олдвол би дуртайяа нүүнэ шүү. Хөлбөмбөгт дурлагчийн хувьд Салахтай тогло гэвэл сонирхолтой сайхан байх болно” гэж гэсэн байна. Салахын нэг багийн залуу Трент Александер-Арнольдтой 2018 онд Карлсен нэг өрөг наадахдаа 17 нүүгээд мадлачихсан юм. Ердөө 5 минутын энэ тулаанаас Карлсен огт өрсөлдөөний амт мэдрээгүй. Гэхдээ Премьер лигийн хөлбөмбөгчдийн дотор давгүй нүүчихдэг ч түүнийгээ зарлаж ярьдаггүй нэг хүн байдаг гэнэ. Тэр нь “Арсенал”-ын ахлагч, Карлсений нутаг нэгт Мартин Одегар ажээ. “Одегар уг нь тоглодог юм. Гэхдээ сүүлийн үед нэг их нүүгээгүй байх. Муугүй шатарчин шүү. Хөлбөмбөгчдөөс өөр хэн хэн тоглодгийг би сайн мэдэхгүй. Гайгүй нүүдэг хүн байна уу?” хэмээн сөргүүлэн асуужээ.

Яагаад Салахын тухай яриа гэнэт гарав гэвэл египет довтлогч өөрөө л “Миний чансаа 1400 оноо давсан байдаг юм. Мэдээж, би Магнус биш л дээ. Гэхдээ өөртөө бол тоглочихно. Магнустай тоглох боломж олдоно гэж найддаг” хэмээн ярьсан ажээ.

Сонирхолтой нь “Челси”-гийн дасгалжуулагч Энцо Мареска “шатар хэрхэн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн оюун ухаанд тусалж болдог вэ?” гэх сэдвээр диссертаци бичсэн хүн гэнэ. Тэгэхээр нүүдэг л байж таарах нь.

Магнус Карлсен хөлбөмбөгийн фантази тоглох дуртай. Премьер лигийн фантазид 2020 онд 7.3 сая хүн оролцоход хэсэг хугацаанд Дэлхийд тэргүүлж явсан юм. Гэвч эцсийн дүндээ Дэлхийд 10-т орж дууссан. Дэлхийд 10-т орно гэдэг бол лут том амжилт л даа. Одоо фантази тоглож буй эсэхийг нь асуухад “Аймшигтай аймшигтай. Манай багт Холанд байхгүй юм чинь. Сүүлийн үед ер нь сулраад байна шүү” хэмээн хариулжээ.

Магнусаас өөрийгөө Дэлхийн шатрын түүхэн дэх хамгийн аугаа нь гэж боддог эсэхийг асуухад “Үгүй дээ, Гарри урьдын адил миний өмнө байгаа. Бас Бобби Фишер байна. Гэхдээ миний нэр бас дурдагдах байх гэж найддаг” гэжээ. Гарри гэж Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаровыг хэлж буй хэрэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01