“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулгыг есдүгээр сарын 2-ны өдрөөс явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр /2024.09.10/ өглөөний байдлаар 4115 иргэн оролцжээ. Санал асуулгын дүнгээс харахад өнөөдрийн байдлаар нийт оролцсон хүмүүсийн 59 хувь нь тэгш сондгой хязгаарлалтыг дэмжээгүй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Үүнтэй харьцуулахад санал асуулгад оролцсон иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулахаар шийдвэрлэжээ.
https://vote.ulaanbaatar.mn/home
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна