ЕСДҮГЭЭР САРЫН 3-4-НД БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРЖ СЭРҮҮСНЭ


Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байх боловч 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ. 

 2024 оны 9 дүгээр сарын 2-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +12...+17 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна.

2024 оны 9 дүгээр сарын 3-наас 2024 оны 9 дүгээр сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9 дүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 5-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. 

Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар дулаарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЯСНЫ ХОРТ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД СУУЛГАЦ АШИГЛАН ЭРХТЭН ХАДГАЛАХ МЭС ЗАСАЛ … 13 минутын өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13.1 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 16.4 ХУВИАР ӨСЖЭ… 1 цагийн өмнө
МИАТ ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН БИЗНЕС АНГИЛЛЫН СУУДАЛДАА ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЖЭЭ 2 цагийн өмнө
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН… 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: ТАТАН БУУЛГАСАН 29 ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗӨВЛӨЛ 2025/07/09
НИЙТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭ БУЮУ АТТЕСТАТЧИЛАЛ … 2025/07/09
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ ХҮҮХДИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА 2025/07/09
НААДМЫН ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ, ХҮЙ 7 ХУДАГ РУУ НИЙТИЙН ТЭЭВЭР ҮНЭ ТӨЛ… 2025/07/09
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОР… 2025/07/09
БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫН АМЬДАА 15495 БАЙГАА БОЛ МӨНХБАТ АВАРГЫНХ 9625 БАЙНА 2025/07/08
НОГООН НУУР 1008 ОРОН СУУЦАНД ХАМРУУЛНА, УРЬДЧИЛГАА АВНА ГЭХ МЭДЭЭНД И… 2025/07/08
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2025/07/08
ДУНДГОВИЙН ДЭЛГЭРХАНГАЙД 3.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ 2025/07/08
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНӨӨС ЦЭНТРАЛ ТАУЭР ХҮРТЭЛХ ТУСЛАХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 1… 2025/07/08
МИАТ УВСЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2025/07/08
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ ААД… 2025/07/08
ЗАСГИЙН ГАЗРААС 100 ХОНОГТ БАГТААН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР И… 2025/07/07
ЦЭРЭНДОРЖИЙН ДАШДОРЖ АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЭВ 2025/07/07
Т.САНЧИР, А. ЭНХТУУЛ, Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАР ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛЛОО 2025/07/07
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ПУНЦАГИЙН БАДАРЧИД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ 2025/07/07
Их Уншсан
ТАНИЛЦ: ТАТАН БУУЛГАСАН 29 ҮНДЭСНИЙ ХОРОО, ЗӨВЛӨЛ 2025/07/09
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫ ӨМНӨД ЦЭГТ ХҮРЭХЭД 56-ХАН КМ ҮЛДЭЭД БАЙНА 2025/07/04
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ХЭТ ХОЛЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТҮҮХЭНД РЕКОРД… 2025/07/05
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2025/07/08
МИАТ УВСЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2025/07/08
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОР… 2025/07/04
АЛТАЙ ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРН… 2025/07/05
БАРУУН, ТӨВ БОЛОН ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦА… 2025/07/06
УЛААНБААТАРТ 26-28 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО 2025/07/07
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 2025/07/03
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОР… 2025/07/09
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН, БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО 2025/07/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ ААД… 2025/07/08
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙГ ХУУЧИН НӨХЦӨЛИЙН ДАГУУ… 2025/07/07
ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БҮҮ ОРХИОРОЙ 2025/07/06