Перу улсын нийслэл Лима хотноо болж байгаа 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд манай тамирчин Тэрбишийн Ариунзаяа Францын тамирчныг ялж, аваргын алтан медаль хүртлээ.
Т.Ариунзаяа Монголын жүдо бөхийн түүхэнд дутуу байсан жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргын алтан медалийг ийнхүү эх орондоо авчрав. Тэмцээнд 48 орны тамирчид оролцож байгаагаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар Монгол Улсын баг 4-р байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна