Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер, Дэлхийн рекорд амжилт эзэмшигч Цэрэнгийн Раднаа Швед улсын Готенбургт хотод болж буй Мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх алтан медалиа хүртлээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Раднаа 90-95 насны ангилалд 100м, 800м, 200 м-т тус тус түрүүлж, алтан медаль хүртээд байсан бол энэ удаад 400 м-ийн зайд уралдаж түрүүлж, энэ тэмцээнээс авсан алтан медалийн тоогоо дөрөв болгожээ. Ц.Раднаа тус тэмцээнд дахин хоёр төрөлд оролцохоор бэлдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна