Монгол үндэсний хоол, хүнс болон олон үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL” арга хэмжээ өнөөдрөөс /2024.08.23/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчлэх юм.
Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн тоглолт, сонирхолтой тэмцээн, уралдаан болно.
"UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээний үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн иргэдийг дайлах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна