Монгол Улсын гавьяат тамирчин,олон улсын хэмжээний мастер, Дэлхийн рекорд амжилт эзэмшигч Цэрэнгийн Раднаа Швед улсын Готенбургт хотод болж буй Мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртлээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ц.Раднаа 90-95 насны ангилалд 100м, 800м-т тус тус түрүүлж, алтан медаль хүртээд байсан бол өчигдөр /2024.08.20/ 200 м-ийн зайд уралдаж түрүүлж, энэ тэмцээнээс авсан алтан медалийн тоогоо гурав болгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна