МАН: Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан байхаар хуулийн төсөлд тусгасан


УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.03.25/-ийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Д.Тогтохсүрэн “ Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ нь гурил, малын тэжээлийг гаалийн импортын албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл юм. Одоо 15 орчим хувийн татвартай байгаа. Гурилын үнэ сүүлийн үед огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгч монополь эрх эдэлж байна гэж үзсэн. Иймд Засгийн газраас гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлж, импортыг нээлттэй болгох санал оруулж ирсэн. УИХ-ын гишүүдийн байр суурь энэ асуудал дээр өөр, өөр байсан учир МАН-ын бүлэг завсарлага авч, хурлаараа өнөөдөр дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд, ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн Баялгийн сангийн тухай хуулийн төслийг  бүлгийн хурлаар хэлэлцлээ. Засгийн газар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр анхны хуулийн үзэл баримтлалыг бүлгийн гишүүдэд танилцуулж, гишүүдийн саналыг сонссон. Бүлгийн гишүүд тус хуулийн төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзсэн.

Зудын гамшгийн нөхцөл байдлыг хэрхэн бууруулах, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газраас “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл” гэх нэг удаагийн хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төслийг мөн яаралтай батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ.” гэв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг бүлгийн хуралд танилцуулсан. Бүлгийн хуралд танилцуулсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийн хувилбар нь Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, ХНХЯ дэргэдээ сангуудыг байгуулж, нэгдсэн баялгийн сан байгуулах бодлогоор үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөсөн. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна.

Ирээдүй өв сангийн хөрөнгө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь нь төвлөрдөг. Хуримтлал 2030 он хүртэл явагдаж, хуримтлуулсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулна гэсэн зохицуулалттай явж ирсэн. Тэгвэл шинээр бий болж байгаа Хуримтлалын санг уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг сайжирч, уул уурхайн компаниудын хариуцлага дээшилж, ил тод байдал нэмэгдэж байгаатай холбоотой энэ тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Ирэх жилээс уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас бүрдэж буй Хуримтлалын санг монголчуудын орон сууц, эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтад бэлэн бус хэлбэрээр зарцуулна.

Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж Хөгжлийн санг бий болгосон. Тус санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалт, хөгжил, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан. 

Мөн Засгийн газар мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийн төслийг батлахаар боловсруулж, бүлгийн хуралд танилцууллаа. Тус хуулиар мал аж ахуйн салбарын тулгамдсан олон асуудлыг цогцоор шийдвэрлэнэ. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах шаардлагатай гэж үзээд хуулийн төслийг боловсруулсан. Иймд, хуулийн төсөлд хоршоо байгуулах асуудлыг тусгасан. Эрх зүйн орчин, загварынх нь хувьд мал аж ахуйн салбарыг энэ хэлбэр рүү оруулах боломжийг бүрдүүлнэ. Бүлэг, нөхөрлөл, хоршоогоор хоршиж ажиллах боломжийг малчдад бий болгож байгаа юм. Малчдад хамтын ажиллагааны урт хугацааны хөнгөлөлтэй зээл авах боломжийг нээж өгнө” гэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 31 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 50 минутын өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23