Б.БАТБААТАР: 35 НАМ ЭВСЭХИЙН ЭСРЭГ ЭНЭ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ БАТАЛСАН БАЙНА


ИЗНН-ын дарга Б.Батбаатар өнөөдөр /2024.03.11/ мэдээлэл хийж, улс төрийн 35 нам эвсэх боломжийн эсрэг энэ Сонгуулийн хуулийг баталсан байна. Хуульд маш олон заалтыг эвсэл, нэгдлийн эсрэг суулгаж өгсөн байна гэж мэдэгдэв.

Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 74.2-т дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна гэж заасан.

• Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх

• Хоёр нам бүхий эвсэл байвал 5 хувийн санал

• Гурав буюу түүнээс дээш нам эвссэн бол сонгогчдоос 7 хувийн санал авсан байх гэж заажээ.

2020 оны УИХ-ын сонгуулиар 1,475,000 сонгогч санал өгсөн. Одоо 1.6 сая сонгогч санал өглөө гэж тооцоход бид дангаараа ороход нийт сонгогчдын 4 хувийн санал авна гэж тооцож, эрх баригчид хуулиа баталсан. Үүний 4 хувь буюу 64 мянган иргэний саналаар УИХ-д суудалтай болно гэж заасан.

Хоёр нам эвсэхэд 80 мянга, гурван нам эвсэхэд 112 мянган сонгогчийн саналаар УИХ-д суудалтай болох заалтыг оруулсан. Гэвч бид эвсэж нэгдэхийн төлөө тууштай ажиллах болно. Бусад намуудын удирдлагууд ч эвсэж, нэгдэхийн төлөө ажиллаж байна. Гуравдугаар сарын 22-24-ний өдөр улс төрийн намууд сонгуульд дангаараа, эсвэл эвсэж нэгдэж орох эсэхээ тогтож, Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргэх хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанаас өмнө эвслүүд зохион байгуулагдаж, хурлуудаа хийж, гэрээ, мөрийн хөтөлбөрөө баталж, эвслээ байгуулах шаардлага тулгарч байна. Намууд эвсэлд нэгдэнэ гэдэгт итгэж байна. 35 нам эвсэж, нэгдэж чадвал Монголд жинхэнэ хувьсгал болно гэж мэдэгдлээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйсан саналаа 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргаж, намуудын дарга, удирдлагуудад өөрийн хүсэлтийг хүргэж өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 23 минутын өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 41 минутын өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 1 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 18 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 22 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 22 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 23 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12