Английн “Арсенал”-д 2009-2013 онд Андрей Арвашин хэмээх орос жигүүрийн хагас хамгаалагч тоглож байсныг хөлбөмбөгийн хорхойтнууд юу эс андах билээ.
Гэхдээ түүний зарим нэг хачин жигтэй зан чанарыг мэдэхгүй байж болох юм. Тэгвэл түүнтэй хамтдаа “Арсенал”-д тоглож, довтолгоонд мөр зэрэгцэн зүтгэж явсан того довтлогч Эммануэль Адебайор орос найзынхаа талаар ийм нэгэн дурсамж хуваалцжээ.
“Ямар багтай ч билээ дээ, бид тоглож байсан юм. Завсарлага болж, бүгд хувцас солих өрөө рүү орлоо. Гэтэл хувцас солих өрөөний зэрэгцээ эмч, массажчдын өрөөнөөс нэг хачин чимээ сонстоод болдоггүй. Яг л секс хийгээд байгаа юм шиг чимээ гараад байна аа. Сонирхоод очоод хартал яасан гээч? Аршавин тэнд “томчуудын кино” компьютер дээр үзээд сууж байдаг юм даа. Хачин байгаа биз дээ.
Би олон л хөлбөмбөгчидтэй хамт тоглож явсан. Гэхдээ тоглолтын завсарлага дундуур тийм юм үзээд сууж байдагтай нь хэзээ ч таарч байгаагүй. Цор ганц нь Аршавин. Гэхдээ бид хоёр дажгүй сайхан харилцаатай байсан” хэмээн Адебайор дурсчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна