ДЕКЛАН РАЙС ТРЕНТИЙН АСРАН ХАМГААЛАГЧААР АЖИЛЛААД ТААРЛАА


Английн шигшээ Данитай тэнцлээ. Үүнийхээ дараагаар хэвлэлүүд болон мэргэжилтнүүд, өмнөх үеийн хөлбөмбөгчдөөс өчнөөн олон шүүмжлэл сонсох нь ойлгомжтой. Эхнээсээ ч дуугарч эхэллээ.

“Манчестер Юнайтед”-ын домог Рой Кин хамгийн эхэнд “Ливерпүүл”-ийн Трент Александер-Арнольдын талаар онцлон ярьжээ. Гэхдээ Киний үгийг хүргэхийн өмнө Данитай тоглосны дараагаар дасгалжуулагч Гарет Саутгэйт Трентийг төвийн хагас хамгаалагчийн байрлалд гаргаснаа “туршилт” гэж хүлээн зөвшөөрснийг дурдая.

“Хоёр тоглолт дараалан хамгийн эхэнд суулгана гэдэг муугийн дохио. Ер нь Трентийг гараанд гаргана гэдэг маш том эрсдэл гэж би бодож байсан. Клубынхээ төлөө төвийн хагас дээр гардаггүй хүнийг шигшээд шууд гараанд гаргана гэдэг эрсдэл. Яахав, “Ливерпүүл”-д хэдэн удаа туршилтад орсон байж болно. Гэхдээ Евро бол туршилт хийдэг газар биш. Би өөрөө төвийн хагас хамгаалалтад тоглодог байсны хувьд ямар хэцүү байрлал вэ, ямар их зам туулах шаардлагатай болдог вэ гэдгийг мэднэ.

Ер нь хамгаалагчийг төвийн хагас хамгаалагчаар тоглуулна гэдэг том зүрх шүү. Хэрвээ Франц, Испани шиг хэцүү өрсөлдөгчийн эсрэг ингэж тогловол бүр хэцүүднэ. Серби, Данитай тоглохдоо бөмбөг ахиу эзэмшиж, Трентийг ашиглана гэж тооцсон байх. Гэвч санасан хэмжээнд хүрсэнгүй. Калвин Филлипсийг орлох тоглогч олж чадаагүй учир Трентийг туршиж үзсэн юм гэж Саутгэйт хэлж байна. Трент бөмбөгтэй үед дамжуулах орон зайг сайн хардаг, сайн гүйцэтгэлтэй байж болно. Харин бөмбөггүй үед, яг тэмцэх ёстой цагт бол Деклан Райс түүний асран хамгаалагчаар ажиллаад таарж байна шүү дээ. Ийм түвшинд нэгнээ асран хамгаалаад байх боломж бараг байхгүй” хэмээн Рой Кин өгүүлсэн байна.

Английн алдарт довтлогч Алан Ширер дүгнэлт хийхдээ “Харамсалтай нь өнөөдөр Дани илүү сайн баг нь байлаа. Бид үнэхээр муу тоглолоо. 30 нас хүрээд хурд минь саарч, хэмнэлээ алдсан цаг үе санаанд орлоо. Тийм үед хөлбөмбөгч яадаг гэхээр эргэн тойронд байгаа хүмүүс эрч хүчтэй байгаасай гэж их хүсдэг. Би бөмбөг “барьж”, мөргөж, бөмбөгөнд зөв хүрч, гоол оруулж чаддаг хэвээрээ ч нэг л зүйлийг чадахаа больсон нь байнга хурдан хэмнэлтэй гүйх. Тиймээс энэ багт би Энтони Гордонг тоглуулах ёстой гэж бодож байна. Энэ залууд эрч хүч, хурдан гүйх, байнга урагш зүтгэх чадал нь бий.

Фил Фоден, Харри Кейн хоёр сайн хөлбөмбөгчид ч гэлээ Гордон шиг хурдтай гүйж, зүтгэж чадахгүй. Ер нь би гүйж чадахаа болиод л шигшээ багт тоглохоо больж байлаа шүү дээ.  Кейн одоо 30-тай. Ер нь хурдан байгаагүй. Яахав гүйж чадаж байгаа ч гэлээ хурд алга. Жүд Бэллингэм өнөөдөр урагшлах боломж ч үгүй байлаа. Фоденг зүүнд гаргалаа гээд тоглолтод нөлөөлж байна уу? Үгүй” хэмээн Алан Ширер өгүүлжээ.

Тэгвэл Рио Фердинанд “Өнөөдөр бид тактикийн тал дээр Данид хожигдлоо. Прессинг өндөр тавьж, нэг нэгнийгээ нөхөж, эв нэгдэлтэй байж, тактикийн ойлголтоо сайжруулах ёстой” гэжээ.

Харин домогт довтлогч Гари Линекер багийн ахлагч Харри Кейний талаар ярих нь зүйтэй гэж үзжээ. “Довтлогч хүнд хоёр үндсэн ажил байдаг. Нэгд, гоол оруулах. Хоёрт, багийнхандаа сул орон зай гаргаж өгөх. Хэрвээ би дасгалжуулагч байсан бол Кейнээс арай илүү хичээхийг шаардана. Гурван хамгаалагчтай багийн эсрэг тоглохдоо довтлогч нэг зах руу гүйх, арагшаа татах зэргээр бусдадаа сул орон зай гаргаж өгөх шаардлагатай байдаг. Хагас хамгаалалтын тоглогчдодоо урагш нэвтрэх зай гаргаж өгөх ёстой. Тиймээс би Кейнийг илүү сайн тоглох ёстой гэж үзэж байна. Кейн заримдаа арагш татаж, бөмбөг хуваарилалтад оролцож, бусдадаа зай гаргаж өгч буй мэт боловч маш удаан, их удаан хөдөлж байлаа” хэмээн Линекер өгүүлжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23