ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Ховд аймагт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Жижиг дунд үйлдвэрийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23-ны хооронд хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 2,4 тэрбум төгрөгийн 25 төсөл зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлжээ.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Ховд аймагт төсөл сонгон шалгаруулалтын гуравдугаар буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 17 төсөл шалгарч үлдээд байна.
Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан Загвар хоршоонд дэмжлэг үзүүлэх болон жимс, жимсгэний аж ахуйн байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 10,3 тэрбум төгрөгийн 70 төсөл хүсэлт ирүүлснээс тус аймагт 786,6 сая төгрөгийн санхүүжилт бүхий 8 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна