БУУРАЛ ҮС БАГАСГАХ ЦАЦЛАГА, ЭРДЭСТ БОРДОО, МАЛЫН ТЭЖЭЭЛ


Үс уналтыг зогсоож, ургуулж, хуйх эрүүлжүүлж, буурал үсийг багасгадаг үсний цацлага, шампунь гэнэ, аваад хэрэглээд үзье гэж хажууд зогсох хоёр хоорондоо ярилцана. Богино хугацаанд хэд хэдэн хүн уг бүтээгдэхүүнээс авлаа. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, Төв талбайд зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд гарч буй "БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ӨДӨР 2024" үзэсгэлэнд худалдаанд оролцохоор ирсэн Дундговь аймгийн “Хан дээж” компанийн ерөнхий захирал Жүгдэрноровын Баярхүүтэй ярилцав. 

-Үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүнээ дэлгээд байна?  

-Жижиг дунд үйлдвэрийн үзэсгэлэн худалдаанд Дундговь аймгаа төлөөлөн манай компани 3 дахь жилдээ оролцож байна. Үйлдвэрлэл хөгжсөнөөр улс орон хөгждөг гэж би боддог. Сүүлийн үед Жижиг дунд үйлдвэрийн газраас үйлдвэрлэгчдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл өгч байгаа нь маш зөв.

Манай компани бордоо үйлдвэрлэдэг. “Шимт бор” гэх ургамалд зориулсан бордоо, Тэжээлт бор гэх малын тэжээлээ анх Жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрлэлээ санхүүжүүлж, эхэлж байсан. Өнөөдрийн хувьд үйлдвэрлэл маань өргөжөөд гоо  сайхны бүтээгдэхүүн, үсний цацлага, шампунь, өтгөрүүлсэн хандыг үйлдвэрлэн олонд хүргэж байна.

Бид монгол малыг эрүүлжүүлэх, хөрсөн дээр тарьж ургуулж буй ургамлыг эко бордоогоор хангах, монгол хүнийг эрүүл байлгахын төлөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.  

-Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Гол бүтээгдэхүүн болох бордооныхоо талаар ярих уу?

-Би энэ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг 15-16 жил хийсэн. Судалгаа, шинжилгээ, туршилт бүх юм дуусаад үйлдвэрлэлийн шатанд шилжсэн. “Тэжээлт бор” малын тэжээл, “Шимт бор” бордоо хоёроо үйлдвэрлэж эхлээд 3 жил болж байна. Хэрэглэгчид сайн бүтээгдэхүүн, байгалийн эко зүйл байна гэж хүлээж авдаг, ам сайтай байгаа. Хөвсгөл, Архангай, Булганы тариаланчид түлхүү хэрэглэдэг, жилээс жилд ургацаа нэмдэг. Ер нь газар тариалан эрхлэгч хамгийн эхлээд хөрсөө бодох хэрэгтэй. Хөрсийг хичнээн сайн бордож өгнө, төдийчинээ сайжирч, 1 га-гаас авах ургац улам нэмэгдэнэ. Манай гумины бордоо 85-ын агуулгатай, маш сайн түүхий эдээр хийдэг, 100 хувь байгалийн бүтээгдэхүүн. Түүхий эд хичнээн чанартай байх тусам бүтээгдэхүүн мөн л тийм чанартай гардаг.

-Найрлага нь ургамлын ялзмаг юм байна, тийм үү?

-Хүнийг хар шавраар олон зуун жил эдгээсээр ирсэн. Тэр шаварнаас өтгөн  эрдэсжсэн хар шаварнаас энэ бүтээгдэхүүнийхээ эрдсүүдийг ялгаж авдаг. Тэгээд түүгээрээ үйлдвэрлэлээ явуулдаг.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Бүтээгдэхүүнээ хэрхэн гаргаж авсан бэ?

-Би Политехникийн дээд сургуулийг 1990 онд төгссөнөөсөө хойш тасралтгүй уул уурхайн чиглэлээр ажилласан. Нүүрс 100 хувь ургамлаас үүсдэг, өөрөөр хэлбэл ургамал тодорхой урвалд ороод газрын хөрсөнд олон сая жил дарагдахад нүүрс үүсдэг. Хараахан нүүрсжээгүй ялзмагжсан хөрснөөс би энэ бүтээгдэхүүнээ гаргаж авсан. Олон хүний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргасан гэж үзээд Монголын хэрэглэгчдийн удирдлагын академийн академич цол өгсөн. Эрдэм судалгааны ажлаа 15-16,  үйлдвэрлэл 4 жил гээд нийт хориод жилийн хөдөлмөр юм. Дэлхийн олон орноор явж судалгаа хийсэн. Саяхан Германы 100 хувийн малын тэжээл хийдэг компанийн захирал ирж надтай уулзаад тус улсад манай түүхий эдээр үйлдвэрлэхээр анхан шатны яриа хэлцэл хийгдээд гэрээнд гарын үсэг зураад байна.

-Борлуулалтаа яаж явуулдаг вэ?

-Борлуулалтыг рекламаар явуулъя гэж ер нь боддоггүй, хэрэглэгчид өөрт нь хүрч ажиллахыг хичээдэг. Газар тариалангийнханд эхний удаад туршиж үз гээд бордоогоо үнэгүй өгдөг. Туршиж үзсэний дараа манай бүтээгдэхүүнийг авна. Манай хамгийн том хэрэглэгч бол Гацуурт компани, 4 дэх жилдээ хэрэглэж байна.  

-Тэжээлт бор, Шимт борынхоо  үйлчилгээг товч танилцуулвал..?  

-Тэжээлт борыг малд уух усанд нь хийж, тэжээлийг нь зуурч өгөхөд хэвтэж ядарсан мал 2-3 хоногийн дотор  өөрийгөө даагаад босчихно. Шимт борыг газрын хөрсөн дээр юу тарина, түүний эко бордоо болж хэрэглэдэг. Түүнээс гадна хүлэмжид тарьдаг өргөст хэмх, улаан лооль зэрэгт манай бордоог хэрэглэснээр амтлаг, шүүслэг витаминлаг болдог.

-Манайхан бордоо ер нь хэр их хэрэглэдэг вэ?

-Эхлээд бордоо гэдгийг ойлгодоггүй байсан. Сүүлийн үед гумины бордоо нэлээд  хэрэглэдэг болсон. Газар тариалангийнхан хүнсний ногоо хүлэмж зэрэгт бордоо хэрэглэнэ. Гэхдээ олон жил шинжилгээ судалгаа хийсэн эрдэмтэн хүний хувьд хэлэхэд хүрэн нүүрснээс гаргасан 30-аас доош агуулгатай гумины бордоог хэрэглэх нь маш буруу. Яагаад гэхээр хүрэн нүүрс өөрөө дэвтэмхий бодис их агуулдаг. Дэвтэмхий бодис агуулна гэдэг чинь тэр дотроо хорт бодисууд байдаг. Газар тариалан дээр 30-аас доош агуулгатай гумины бордоо хэрэглэснээр газрын хөрс цацрагждаг. Манай гумины бордооны хувьд 85 хувийн леонардитаар хийдэг учир цацрагжилт талбай дээр явагдахгүй, харин хортой болсон цацрагжсан талбайг цэвэрлэж өгдөг.

-Үсний цацлага, шампунь энэ бордоотой хамаагүй, өөр бүтээгдэхүүнээр хийгддэг үү?  

-Хамаатай байлгүй яахав. Гуминд агуулагдаж байгаа эрдэс бодисыг ялгаж аваад үсний цацлага, шампуньдаа хийчихэж байгаа юм. Сүүлийн үед манай улсад янз бүрийн өвчин их дэлгэрч байгаа нь эрдсийн дутагдалтай холбоотой. Эрүүл хүн өдөрт идэж уух юмнаасаа 30-40 хувийн эрдэсжилт авдаг. Гумин ба фульвогийн хүчлийг нэмснээр 90-95 хувийн эрдэсжилт авдаг, өөрөөр хэлбэл өвчин тусахгүй гэсэн үг. Өвчин туслаа ч эдгэрэх магадлал өндөр байдаг. Цаашид хүнийг эрүүлжүүлэх олон бүтээгдэхүүн гаргана гэж төлөвлөж байгаа.  Удахгүй “Сийлэн гоо” гээд эрдэс бодис нөхөх, эрүүл мэндийн ус гаргах гэж байна.

-Стандартын хувьд бүрэн нэвтрүүлчихсэн, асуудалгүй юу?

-Нэгдүгээрт, БНХАУ-ын олон улсын шинжилгээний үр дүнг үндэслэсэн. Хоёрт,  100 хувь байгалийн бүтээгдэхүүн,  хорт бодис агуулдаггүй, хэзээ ч мууддаггүй, хэдэн цаг буцалгасан ч, хэдэн жил хөлдөөсөн ч чанараа алдахгүй. Эрдэмтэн бусад хүмүүс судалгаагаар химиэр бий болгоно гэж байхгүй, олон сая жилийн турш байгаль өөрөө бий болгосон цэвэр бүтээгдэхүүн юм.

-Үсний цацлага, шампунь тань боруулалт ихтэй байна уу?

-Тийм ээ, Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байгаагаа түрүүн хэлсэн. Жилээс жилд борлуулалт улам нэмэгдэж байна. Энэ жил үсний цацлага, гоо сайхны бүтээгдэхүүн гаргасан нь борлуулалтыг улам нэмж байна. Үсний цацлага шампунь нь үс уналтыг түргэн хугацаанд зогсоож, ургуулж, хуйх эрүүлжүүлж, буурал үсийг багасгадаг үйлчилгээтэй.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 8 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 14 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 15 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 16 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 19 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 15 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/04/16
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14