​ РҮНИ АНГЛИЙН ШИГШЭЭГИЙН НЭГ БАЙРЛАЛД САНАА ЗОВОВ


Евро2024-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын тоонд өмнөх тэмцээнд аман хүзүүдсэн Английн шигшээ зүй ёсоор нэрлэгдэж байгаа.

Гурван арслангийн дасгалжуулагч Гарет Саутгэйт хэд хэдэн дуулиантай сонголтууд хийж, том тоглогчдыг гэрт нь хариуллаа. Жек Грилиш, Харри Магуайр, Жаррад Брантуэйт, Жэймс Мэддисон нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудсан ч эцэслэхдээ хассан бол үүнээс өмнө Маркус Рэшфорд, Жэйдон Санчо, Рис Жэймс, Бэн Уайт нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд ч дуудалгүй өнгөрсөн.

Английн шигшээ Еврогийн эхний тоглолтоо Сербитэй хийнэ. Тус тоглолтод ямар гараа гаргавал зохилтой талаар Гари Невиллтэй шууд эфирээр ярилцахдаа Уэйн Рүни юу ярьсныг сонирхуулъя.

“Жордан Пикфорд, Кайл Уолкер, Жон Стоунс, Деклан Райс, Жүд Бэллингэм, Букайо Сака, Харри Кейн нарыг тоглож дадсан байрлалд нь гараанд гаргах ёстой гэж би бодож байна.

Харин миний санааг зовоож буйг ганц байрлал бол төвийн хоёр хамгаалагчийн зүүн талд нь хэнийг гаргах вэ? гэдэг. Харри Магуайр гэмтэлтэй байсан тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээс хасагдчихлаа. Энэ улиралд форм сайтай байсныг нь тооцвол Марк Гүэхиг гаргаж болмоор санагдана. Гэхдээ л нэг түгшүүртэй.

26-г сонгохдоо Жаррад Брантуэйтийг аваагүйд би их гайхсан. Люк Шоу гэмтэлтэй байж байгаад дөнгөж эдгэсэн тул хэсгийн эхний тоглолтод зүүндээ лав гарахгүй байх. Тэгэхээр түүний байрлалд Киран Триппьер тоглох болов уу. Гэтэл Триппьер зүүнд гарч буй хэрнээ баруун хөлтэй. Түүний дэргэд төвийн хамгаалагчийн зүүнд гарах хөлбөмбөгч зүүн хөлтэй байвал илүү ончтой сонголт болох байлаа. Тиймээс би Брантуэйтийг зөв сонголт гэж бодож байсан юм. Нидерландад зээллэгээр тоглоод эргээд “Эвертон”-д ирэхдээ энэ залуу шугамыг их сайн авч, анаж тоглодог болсон нь харагдсан. Тэгээд ч том биетэй, түрэмгий тоглолттой хүн төвийн хамгаалагчийн зүүнд гарвал илүү давуу талтай байдаг.

Триппьер энэ улиралд мөн гэмтсэн. Гэмтээд эдгэснийхээ дараа “Ньюкасл”-ын төлөө тааруухан тоглосон. Исландтай нөхөрсөг тоглолт хийхэд ч сайн байсангүй” хэмээн Рүни өгүүлжээ.

“Тулгуурын хагас хамгаалагчаар Деклан Райсыг гаргаад, түүний дэргэд Жүд Бэллингэмийг тавиад, харин тэдний урд буюу 10 дээр Фил Фоденийг гаргах нь илүү оновчтой. Баруун жигүүрт Букайо Сакаг гаргахад эргэлзэх зүйл үгүй. Харин зүүн жигүүрт Энтони Гордонг гаргавал захаа авч, илүү өргөн том талбайгаар довтолж, өрсөлдөгчийн хамгаалалтыг сэтлэхэд нэмэртэй. Гордон захаа аваад тоглохоор талбай томсож, сул орон зай гарч, тэр зайд бусад нь нэвтэрч тоглох боломж олдоно. Ер нь шигшээд яг зүүн жигүүрийг авч, шугам дагаж тоглодог нь ганцхан Энтони Гордон байна. Коул Палмер жигүүр рүү гарч тоглож чаддаг. Гэхдээ төвд илүү ойрхон байвал өрсөлдөгчид илүү аюултай” хэмээн Рүни өгүүлсэн байна.

Гэлээ ч Гарет Саутгэйт бол төвд Трент Александер-Арнольд болон Конор Галлахер нарыг гаргаад Фил Фоденийг зүүн жигүүр рүү өгч магадгүй гэж Рүни таамаглаж буйгаа хэлжээ.

Английн шигшээ С хэсэгт Сербиэс гадна Дани, Словентой орсон.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23