УСЭЙН БОЛТ: “АРСЕНАЛ”-ЫН ФАНАТУУД ИХ ОЛОН ҮГТЭЙ...


Домогт гүйгч, ямайк залуу Усэйн Болт Английн “Манчестер Юнайтед”-ын үнэнч фанат гэдгээ нуудаггүй. Тэрбээр өнгөрсөн улиралд Английн Премьер лигт “Арсенал” түрүүлээгүйд олзуурхснаа мөн нуусангүй. Харин яагаад олзуурхснаа ингэж тайлбарлажээ.

“Надаас хүмүүс “Арсенал”, “Манчестер Сити” хоёрын аль нь түрүүлбэл дээр вэ? гэж их олон удаа асуусан. Би “Манчестер Сити” гэж тэр дор нь эргэлзэлгүй хариулж байлаа. Тэгэхээр зарим нь “Тэд чинь танай багийн өрсөлдөгч шүү дээ” гэдэг.

Би “Арсенал”-ын олон фанатыг танина. Баг нь лигийг тэргүүлээд эхлэхээр тэд их олон үгтэй. Олон юм яриад эхлэхээр нь “Та нар түрүүлээгүй байна шүү” гэж би сануулдаг юм. Тэгж их олон юм ярьдаг хүмүүс баг нь түрүүлчихвэл яах бол? Ёстой баллана биз дээ. Тиймээс би “Арсенал” биш “Манчестер Сити”-г түрүүлээсэй гэж бодож байлаа.

“Ливерпүүл” үү? Тэд түрүүлчихвэл түрүүлсэн тоогоороо манай багтай тэнцчих учир түрүүлээсэй гэж би мэдээж хүсэхгүй” хэмээн Олимпын найман удаагийн аварга Болт өгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01