ОБАМЕЯНГ: АРТЕТА “ЧИ МИНИЙ НУРУУНД ХУТГА ДҮРЛЭЭ” ГЭЖ ХАШХИЧСАН...


34 настай габон хөлбөмбөгч Пьер-Эмерик Обамеянг Францын “Марсель” энэ улирлыг өнгөрүүлэхдээ аргагүй ясны довтлогч гэдгээ харууллаа.

Түүнийг гурван жилийн өмнө яагаад Микел Артетатай тэгтлээ зөрчилдөж, муудалцсаны учрыг одоо хүртэл хүмүүс дэлгэрэнгүй сайн мэддэггүй. 2021 оны 12 дугаар сард “Эвертон”-той тоглосны дараагаар Обамеянг Франц яваад ирэх шаардлага байгаагаа “Арсенал”-ын дасгалжуулагч Микел Артетад хэлсэн гэдэг.

Артета түүнд “Лхагва гаригт яваад тэр оройдоо эргэж ирээрэй” гэжээ. Яагаад тийм давчуу цаг хугацаа өгсөн гэхээр өмнө нь буюу улирлын эхэнд Обамеянг мөн Франц руу яваад ирсэн байж.

Ээж нь цус харваж, биеийн байдал нь базаахгүй байсан учир Обамеянг Францад очиж ээжийгээ эргээд ирэх гэж гуйсан нь тэр. Тэгээд яахав, габон залуу дасгалжуулагчийнхаа шаардлагыг биелүүлнэ, хэлсэндээ хүрнэ, лхагва гаригийнхаа орой эргээд ирнэ гэж амлаад явжээ.

Гэвч лхагва гаригтаа биш маргааш нь буюу пүрэв гаригийн өглөө ирсэн байна. Үүнийгээ тайлбарлахдаа “Ээжийг эмчид үзүүлэх шаардлага гарсан учраас хоцорчихлоо” гэжээ. Энэ тайлбарыг Артета сонссон ч гэлээ хэлсэн амандаа хүрээгүй хэмээн Обамеянгт маш их уурласан байна.

“Би Франц явж ирчихээд бэлтгэл дээр очтол дасгалжуулагч уулзалтаа дуусгачихаад наашаа хүрээд ирлээ. Тэгээд над руу хашхичиж гарсан. “Чи миний ар нуруунд хутга дүрлээ. Бид ямар байдалд байгааг мэдсээр байж яагаад ингэж байгаа юм бэ!” гэж тэр уурласан. Загнаад хашхичаад эхлэхээр нь би дотроо “За, юм дуугарахгүй байя. Дуугарвал байдал бүр дордоно” гэж өөртөө хэлсэн юм. Ер нь би баар сав орж, зугаа цэнгэл хөөж яваад ирсэн юм биш шүү дээ. Яагаад явсан, хаашаа явсан, ямар шалтгаан байсныг дасгалжуулагч бүгдийг нэгд нэгэнгүй мэдэж байсан. Тэгсэн атлаа яагаад тэгтлээ уурлан хашхичаж, намайг буруутгасныг ойлгоогүй” хэмээн Обамеянг ярьжээ.

Энэ улиралд Обамеянг Францын Ла лигт 16 гоол оруулж, шилдэг мэргэн буучдын жагсаалтын тавд тэмдэглүүлж,  мөн Европа лигийн түүхэн шилдэг мэргэн бууч болж нэрээ бичүүллээ. Францын лигийн шилдэг африк тоглогч мөн Европа лигийн Улирлын шилдэг тоглогчийн шагналыг ч мөн хамаад байна.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23