ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Увс аймагт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1,1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг Жижиг дунд үйлдвэрийн газар 2024 оны нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авахад тус аймагт нийт 3,1 тэрбум төгрөгийн 27 төсөл хүсэлт ирүүлжээ.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Увс аймагт төсөл сонгон шалгаруулалтын гуравдугаар буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 16 төсөл шалгарч үлдээд байна.
Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Увс аймагт 86,2 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна